Жүжигчин бүсгүй нөхрөө хардсаны улмаас сэтгэцийн өөрчлөлттэй болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 09

Бидний сайн мэдэх "F4" киноны гол дүрийн жүжигчин Гү Хэ Сон нөхөр Ан Жэ Хёноос салж байгаа тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ. Хосуудын дунд ойлгомжгүй байдал үүсч, албан ёсоор салж байгаа тухайгаа зарласан ч тэдний хувийн харилцаан дахь нууцууд олон нийтэд ил болж, багагүй шуугиан дэгдээгээд байна. 

Хосуудын өнгөрсөн гурван жилийн турш бичсэн мессеж ил болсон нь жүжигчин бүсгүйг багагүй шүүмжлэлд өртөхөд хүргэсэн. Учир нь тэрбээр нөхрөө хэт их хардсаны улмаас сэтгэцийн өөрчлөлтөд орсон нь бичсэн мессежүүдээс нь тодорхой харагдаж байсан тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд бичиж байна. 

Түүний нөхөр Ан Жэ Хёныг хүмүүс эхнэрийнхээ ачаар олонд танигдсан гэж үздэг. Харин нэр алдартай болсныхоо дараа эхнэрээ хаясан гэх шүүмжлэлд өртсөн Ан Жэ Хён тэвчихийн аргагүй байдалд орсон нь хосуудын харилцаа, хоорондоо бичсэн захидлаас харагдаж байгаа бололтой. 
 


Жүжигчин Гү Хэ Соны хувьд өмнө нь сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж байжээ. Тэр эхлээд нөхрөөсөө салах хүсэлт гаргасан ч эргээд нийлэхийг гуйсан аж. Харин үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй Ан Жэ Хёноос 106.7 сая вон нэхэмжилсэн ба жүжигчин бүсгүй өөрийн зээлсэн гэх 20 сая воны өрийг хасаж, нийт 86.7 сая вон өгөхийг нөхрөөсөө шаардсан юм.
 

Улмаар нөхөр нь үүнийг ёсоор болгож, 90 сая воныг жүжигчин бүсгүйд өгсөн ч тэр дахин байшинг нь авах хүсэлтэй байгаагаа хэлжээ. 

Жүжигчин бүсгүйн нэхэмжилсэн мөнгөн дүнгийн задаргаа
 

  • Хуримын хандив - 30 сая вон
  • Хуримын хоол - 1.5 сая вон
  • Geumho-dong орон сууцны дотоод засал - 28 сая вон
  • Ёнин орон сууцны дотоод засал - 8 сая вон
  • Geumho-dong Орон сууцны дотоод засал - 10 сая вон
  • Гэрийн ажил - 29.2 сая вон


Жүжигчин бүсгүй мөн гэрийн ажил хийсэн хөлсөө нэхэмжилсэн ба энэ тухайгаа дараах байдлаар илэрхийлсэн юм. 
 

"Бид гурван жил үерхсэн. Би хоёр жилийн гэрийн ажлыг өдөрт 40,000 воноор л тооцох болно. Харин гурван жилээр тооцвол өдөрт 30.000 вон болно. Үүнд муурыг арчлах болон бусад зардал орно. Тавилга худалдан авах, амьдрах зардал, хоол хүнс, хоол унд гээд бүгдийг нь хассан. Би ээжийн угаалгын машин, хөргөгч, агааржуулагчийг ч хассан. Нийт дүн нь 106.7 сая вон, харин миний зээлсэн 20 сая воныг хасвал 86.7 сая вон болох болно. Би гэрлэлтээ цуцлуулсан учир намайг дахиж ажиллуулах хүсэлт хэн ч гаргахгүй. Тиймээс надад байшингаа өгөх хэрэгтэй"


Үүний хариуд нөхөр нь түүнийг түр хүлээхийг хүсэж, данс нь хэдийнэ хасах үзүүлэлттэй болсныг учирлажээ. Гэтэл Гү Хэ Сон салалтынхаа тухай дахин нэг бодож үзэхийг сануулж, эргэн нийлэх тухай дурьдхад нөхөр нь эрс татгалзаж, өөрөөс нь салахыг гуйж эхэлсэн байна. 

Хосуудын амьдрал, тэдний харилцааны асуудлыг Өмнөд Солонгосын бараг бүх хэвлэл энэчлэн бичиж байгаа юм. 
 

 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Solongo(66.181.161.4) 2019 оны 09 сарын 16

Yamar aimar yum nehemjildeg yum be hvvhed gargasan bol bvr balrah nee getel huurhii manaihan hvvhdiinhee tetgemjiig ch awch chadahgvi bna sh de

0  |  0
zochin (202.21.109.53) 2019 оны 09 сарын 15

manai erchvvd shig bhgui tatgan goy bvdvvn gedestei tazmer 4x plus umsdg uuj iden gj uurgiin mori shig untan gj uuliin baavgai shig bval goy bzd ai so uud muuhai

1  |  5
(124.158.95.187) 2019 оны 09 сарын 15

ЕР НЬ СОЛОНГОС ЗАЛУУС ЦААНАА ТУРАНХАЙ ЦЭЭЖ МУУТАЙ. УЛЦАЙСАН. ХӨЛ НЬ ХАРИУГҮЙ НАРИЙХАН ӨМД НЬ ГАЛЫН ХАЙЧ ШИГ ОНЦГҮЙЭЭ ОНЦГҮЙ

2  |  6
(124.158.95.187) 2019 оны 09 сарын 15

МУУХАЙ ЗАЛУУ БНА. СОЛОНГОСДОО Л САЙХАН БХ ДАА. ХАМГИЙН САЙХАН ЗАЛУУ ХӨДӨӨ ГАРАЛТАЙ МОНГОЛ ЗАЛУУС ШҮҮ. ОДООЧ МАНАЙХАН МУУХАЙ ХҮҮХЭН ШИГ ЮМНУУД ОЛОН БОЛООД БГАА.

2  |  4
Xxngr(202.126.89.130) 2019 оны 09 сарын 11

Hyesuniig barag l setgel medrelin uvctui blgd xayclaa!!!! Xaa bsn slongst bolj bga uil yvdlig ingj bicmerq bna!! Zindaa minda gd gagu ym oruulcixdag gj ndoj bsn yuve?!

2  |  0
He reyin(202.126.89.14) 2019 оны 09 сарын 12

Tsarai muutai yum bj bas yamar ih yum shaarddin nohor n huuliar yvaad mash daramtand alban shahaltand bga gej setgelzuin daramt uchruulsan gej gomdol meduuleh heregtei ugasa sexy bish gdg n unen l bizde

3  |  5
ХАХА(211.36.142.44) 2019 оны 09 сарын 12

эргүү мнглчуууд орвонгоороо сэтгэцийн өөрчлөлттэй бздэээ

3  |  6
Зочин(66.181.185.131) 2019 оны 09 сарын 15

Нөхөр нь хардаад байхаар тийм сайхан залуу биш л байна даг. Хүэцэнхий туранхай, хүүхэн шиг л юм байнм.

9  |  5
Shulam baina(202.179.27.243) 2019 оны 09 сарын 12

Odoonii huuhdnuud gej hetsuu shu tegsen murtlu dandaa eregtei buruu gej yzdeg salaltad ynendee ail geriin ezegteid buh asuudla baidag

7  |  10
Top