“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтууд энэ сарын эхээр эхэлсэн билээ. Манай баг есдүгээр сарын 4-нд талбай дээрээ эхний тоглолтоо Мьянмарын шигшээ багтай хийж, 1:0 харьцаатай түүхэн ялалт байгуулсан. Тажикстаны баг ч мөн талбай дээрээ Кыргызстаны багийг 1-0 ялсан. Тиймээс маргааш F хэсгийг тэргүүлж байгаа хоёр багийн тоглолт болох юм.
Тоглолт маргааш 17 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Тоглолтыг Сирийн шүүгчид дэнслэх бөгөөд ерөнхий шүүгч нь 30 настай Ханна Хаттаб, түүнд Али Ахмад, Мазен Зазфоун нар туслах болно. Дөрөв дэх шүүгчийн үүргийг Хойд Солонгосын Чое Кван Хон гүйцэтгэх юм.
Манай шигшээ баг Тажикстантай урьд нь таарч тоглож байгаагүй. Тэд чансаагаар манай багаас (187) дээгүүр 119-д бичигдсэн.
Өнөөдөр хоёр багийнхан хэвлэлийн бага хурал хийлгэж, маргаашийн тоглолтын тухай сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Монголын шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайсс “Сүүлийн үед Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ур чадвар, түвшин эрс өссөн. Би Монголд ажиллаад 2 жил 6 сар болж байна. Энэ хугацаанд багаа хэрхэн өсөн дэвжиж байгааг өөрийн нүдээр харж байна. Гэмтэл бэртэлтэй хүн байхгүй, бүгд эрүүл саруул байгаа. Мьянмарыг ялснаар багийн сэтгэл зүй ч сайхан, формтой байна. Тажикстаны шигшээ талбай дээрээ бараг ялагддаггүй хүчтэй сайн баг. Би Филиппинд ажиллаж байхдаа нэг удаа Тажикстаны шигшээ багтай тоглож байсан. Маргааш сайн тоглохыг хичээх болно”
Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал “Тажикстаны шигшээ баг их ширүүн тоглодог баг. Би ялна гэж амлахгүй, гэхдээ бид хамгийн сайн тоглолтоо үзүүлэх болно. Мьянмарыг ялсан тул багийнхан маань сэтгэл зүй тайван, тоглолтдоо бүрэн бэлэн байгаа”
Сэтгэгдэл ( 6 )
manay khul bumbugchdiin bie byaldryn khugjil muu bayna , khuchnii beltgel sayn khii , balchir khuukhduud shig l kharagdakh yum ,
Зүгээрээ зүггээрээ Хожноо хожно