Энэ өдөр түүхэнд: Хөл нүцгэн тамирчны ялалт

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

1960 оны есдүгээр сарын 10-нд Ромын олимпын наадмын марафоны гүйлтэд Этиопын тамирчин Абебе Бикила хөл нүцгэн гүйж, түрүүлсэн юм.

Абебе Бикила бол Африкаас төрсөн анхны олимпын аварга хүн.

Бикилагаас яагаад хөл нүцгэн гүйснийг нь сонирхоход “Дэлхий дахинд Этиоп бол баатарлаг орон гэдгийг харуулах гэж хүссэн” гэж хариулж байв. Гэвч үнэндээ багийн ивээн тэтгэгч  Adidas компанийн олгосон пүүз дунд түүнд таарах хэмжээ байгаагүй аж. Ингээд тэр хөл нүцгэн гүйж, 2:15.16 гэсэн олимпын рекорд амжилтаар түрүүлсэн түүхтэй.

Дөрвөн жилийн дараа Бикила Токиогийн олимпод оролцохдоо ASICS брэндийн пүүз өмсөж, хөл нүцгэн гүйснээсээ гурван минут хурдан үзүүлэлттэй (2:12.11.2) мөн түрүүлсэн юм.

Бикила 1973 оны аравдугаар сарын 25-нд өвчний улмаас нас барсан. Түүний оршуулгад 75 мянган хүн ирж, Этиоп улс үндэсний гашуудлын өдөр зарлаж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top