Эрэгтэй мэт эмэгтэй тамирчид сэжиг төрүүлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

Хятадын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн дэлхий нийтийн анхаарлыг татдаггүй ч энэ жилийн УАШТ нь олны анхаарлыг тун их татсан юм. Гэхдээ спортын амжилт, үзүүлэлт нь биш сэжиг бүхий хоёр эмэгтэй тамирчин асуудлын гол учир нь байлаа.
 


Эмэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтэд алт, мөнгөн медаль авсан Ляо Мэньсью, Тун Цзенхуань нарын гаднах төрх эмэгтэй гэхэд тун хэцүү байлаа. Тэд нэг сарын өмнө 400 метрийн буухиа гүйлтэд мөн түрүүлсэн юм.
 


Ярилцлага өгч байгаа дуу хоолой нь ч эр хүн мэт баргил байлаа.

Гэвч Хятадын хөнгөн атлетикийн холбооноос тамирчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулсан, 100 хувь эмэгтэй байсан гэж баталж байна. Гэхдээ Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос хоёр тамирчныг дахин шалгахаа мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
cut(66.181.161.18) 2019 оны 09 сарын 11

cut cut

0  |  0
Top