Хакүхо ояката болбол Сүмогийн холбоо монголжино

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

Японы хэвлэлд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

“Никкан Гэндай дижитал”

Ёкозүна Хакүхо энэ сарын 3-нд Японы иргэн болсон талаар хэвлэлүүд мэдээллээ. Ингэхээр тэр зодог тайлаад Сүмо бөхийн холбоонд оякатагаар үлдэх эрхтэй боллоо гэсэн үг. Хакүхо эртнээс энэ талаар ярьж байсан ч Японы иргэн биш тул чадахгүй байсан ч одоо түүнд саад байхгүй.

“Япон хүний хувьд хичээн барилдах болно. 18 жил сүмо барилдсан үр дүн өнөөдөр гарч байна” гэж тэр хэлсэн. Түүний үгийг Японы сүмо бөхийн холбоо сэтгэл түгшин сонсож байлаа.

Яагаад гэвэл Хакүхо их шүүмжлэл тавьдаг бөх. Ояката болчих юм бол хэлсэн үг бүр нь улам жинтэй болно. Хакүхо “Тойргийн барилдаан хэт олон байна, бөхчүүд гэмтлээ эдгээх, амрах цаг гарахгүй байна” гэж холбоонд гомдол тавьсан. Нэг үгээр хэлэхэд тэр “хувьсгалч” бөх.

Хакүхогийн эртнээс хүсэж ирсэн нэг зүйл нь “Гадаад бөхчүүдийн тооны хязгаар”-ыг цуцлах. Одоо дүрэмд нэг дэвжээнд нэг гадаад бөх байж болно гэж заасан байгаа. Монголд сүмо болохыг хүссэн олон авьяастай, сайн залуус бий. Тэднийг сүмогийн ертөнцөд чөлөөтэй оруулахын тулд хоригийг цуцлах нь Хакүхогийн чин хүсэл билээ.

Хэрэв гадаад залуус сүмод чөлөөтэй ордог болчихвол дээд зиндаа тэр чигээрээ монгол сүмочдоор дүүрэх нь гарцаагүй. Тэр үед инээж баярлах хүн монгол сүмочдын тэргүүн болох Хакүхо л байх болно.

“Хакүхо жил бүр Японд хүүхдүүдийн дунд “Хакүхо Цом” сүмогийн тэмцээн зохион байгуулдаг. Сүмог сурталчлан дэлгэрүүлж байгаа нь сайн хэрэг ч Хакүхо Монголын далбааг хамгийн голд нь мандуулдаг. Тэмцээний мэндчилгээгээ ч монгол хэлээр хэлдэг. Ингэхээр үзэгчид Монголын тэмцээн гэж ойлгохоос өөр аргагүй. Мөн “Хакүхо Цом” тэмцээндээ сүмогийн холбоог оролцуулдаггүй. Мэргэжлийн сүмог монголжуулах алхмуудаа тэр хэдийн хийж эхлээд байна” гэж Сүмогийн холбооны нэгэн хүн манай сурвалжлагчид ярьсан юм.

Гадаад бөхчүүдийн тооны хязгаарыг цуцлах нь жирийн ояката чадах зүйл биш. Тэгэхээр Хакүхо эхлээд холбооны Гүйцэтгэх зөвлөлд сонгогдоод, дараа нь Сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчид дэвшиж байж, хувьсгал хийж чадна. 

“Одоо монгол гаралтай ояката Хакүхог оруулбал дөрөв байна. Цаашдаа ч нэмэгдэх нь ойлгомжтой. Япон ояката, бөхчүүд дунд Хакүхогийн талын хүн цөөнгүй. Холбооны ерөнхийлөгчийн сонгууль болоход тэд Хакүход санал өгөх нь мэдээж” гэж нэгэн ояката ярилаа.

Ер нь цаашдаа түрүү бөхийн ёслол дээр Монголын сүлд дуулал эгшиглэх өдөр ч ирж магадгүй юм.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(98.253.30.34) 2019 оны 09 сарын 10

Hoorhon hoorhon iym bichih iymaa neeree.

0  |  0
Buun bayar(202.126.89.252) 2019 оны 09 сарын 13

Ene chini Mongol . Mongolian tuluu uuriiguu zolioslogch

1  |  1
зочин (66.181.190.9) 2019 оны 09 сарын 11

Дэлхий, дэлхийн хүмүүс гэдэг болсон байхад буруу биш байлгүй дээ.

1  |  0
Business hii(98.113.248.233) 2019 оны 09 сарын 14

Sumo bolj yahiin be? Yamar heregtei yum? Uls ornoo hogjuulee!

2  |  1
bi(202.170.68.162) 2019 оны 09 сарын 10

Ene 2 ornii hoorond yas haysan yamar hugiin hoilog be?. Iim yumnuud l hiih ajilgui humuusiin hoorond yas hayj suudag baih daa.

0  |  0
иргэн(203.91.116.158) 2019 оны 09 сарын 10

Угаас өөрийн биш зүйлээр юугаа хийн. Хүний л юм бол хүний юм. Манайд чинь үндэсний бөх гэж нэг юм байгаа биз дээ. Сумогоор юугаа хийнэ

0  |  0
иргэн(203.91.116.158) 2019 оны 09 сарын 15

Top