Японы нийслэл Токио хотноо явагдаж байгаа мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээний дөрөв дэх өдрийн барилдаан явагдаж дууслаа.
Их аваргын эзгүйд хэн түрүүлэх нь бөх сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байгаа билээ. Намрын тэмцээнийг өвдөг шороодоогүй байгаа ёкозүна Какүрюү, сэкивакэ Такакэйшёо, маэгашира Окиноүми нар тэргүүлж байна.
Өчигдөр /2019.09.12/ ёкозүна Какүрюүтэй барилдсан манай бөх Ичиножёо унахдаа баруун мөрөө мулталж, хүнд гэмтлээ. Барилдааны дараа Кокүгикан ордны эмнэлэгт үзүүлсэн Ичиножёо өнөөдөрөөс эхлэн тэмцээнийг орхиж байна.
Өнөөдөр түүнтэй барилдах байсан Тамаваши барилдалгүй нэг даваа авлаа. Намрын тэмцээнд их аварга Хакүхо, озэки Такаясү нар гэмтлийн улмаас тэмцээнээс гараад байна.
Сэтгэгдэл ( 1 )
мах