Жүдо: Хорт хавдрыг ялан дийлж, дэлхийн аварга болсон Жорже Фонсека

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Өнгөрсөн наймдугаар сард Токиод болсон жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд түрүүлсэн Португалын Жорже Фонсекагийн хувьд энэ жил тун онцгой жил болжээ. Дэлхийн аварга болсондоо ч гол биш тэр хорт хавдрыг ялан дийлж чадсан юм.

Фонсека “Риогийн олимпын өмнөхөн хорт хавдар туссанаа дуулсан. Тийм болохоор хурдан эдгэх гэж эмч нараас уух эмийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэх гэж гуйж байсан. “Яагаад заавал би ийм өвчин тусах гэж” гэсэн бодол байнга толгойд орж, их хэцүү байлаа. Нэг өдөр эмнэлэгт хорт хавдартай хүүхдүүд амьдрахын төлөө тэмцэж байгааг харлаа. Энэ үед би хүүтэй болоод байв. Ингээд хүүгийнхээ төлөө амьдрахын тулд шантрахгүй байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тэр хүнд үеийн ачаар би улам хүчтэй болсон. Ирээдүйд би хорт хавдартай хүмүүст туслах ажил хийх болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.184.68) 2019 оны 09 сарын 15

хөөх тимү?мундга.ТОКИОД янзын бсншү оок

0  |  0
Зочин(202.9.45.69) 2019 оны 09 сарын 13

Woow.мундаг.Өөртөө итгэлтэй байвал юу ч даван туулж болдог жишээ.Хорт хавдараас айх хэрэггүй сэтгэлийн тэнхээтэй байцгаая.Тэр бие таны бие тул та өөртөө би эдгэнэ гэсэн өндөр итгэлтэй байвал юуг даван туулж болно.Би бас ингэж хорт хавдарыг даван туулсан.

6  |  0
Top