Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг шалтгаангүйгээр хутгалж гэмтээжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын жижүүрийн утсанд өчигдөр буюу есдүгээр сарын 11-ний өдөр 16:00 цагийн үед иргэнээс “Манай нөхөр хутгалуулчихсан байна” гэсэн мэдээлэл ирүүлжээ. Мэдээллийн дагуу “Ачит-118” чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид хэргийн газарт очиж шалгахад, тус дүүрэгт оршин суух эрэгтэй Н гэгч нь зүс таних Ц-тай гудамжинд маргалдсаны улмаас архины шилний хагархайгаар хүзүүн тус газарт нь зүсэж гэмтээжээ. Улмаар гэрээсээ хутга авч гаран гудамжинд явж байсан 53 настай Б, 49 настай Э, 36 настай Н нарыг шалтгаангүйгээр хутгалж гэмтэл учруулсныг шуурхай эрэн сурвалжлан илрүүлжээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top