ТҮЦ-ний худалдагчийг зодож, дээрэмдсэн бүлэг этгээдийг саатууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

Энэ сарын 28-29-нд шилжих шөнө  нийслэлийн Баянгол дүүргийн тавдугаар хороо Гуравдугаар эмнэлгийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ний худалдагчийг үл таних дөрвөн этгээд зодож, бэлэн мөнгө бусад эд зүйлийг дээрэмдсэн хэрэг гарсан байна. 

Улмаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Мөрдөн шалгах газар, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтран шуурхай эрэн сурвалжилж, уг хэргийг 15-23 насны нэр бүхий дөрвөн этгээд үйлдсэн болохыг тогтоон Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс наймдугаар сарын 29-ний шөнө дайчлан баривчилжээ.

Дээрх этгээдүүд урьдчилсан байдлаар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар ганцаараа явж буй иргэдийг зодож айлган сүрдүүлж эд зүйлийг дээрэмдсэн хоёр үйлдлийг тогтоогоод байна.

Иймд иргэд та бүхэн зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд шөнө оройн цагаан ганцаараа гэрэлтүүлэггүй, камергүй гудамж тайлбайгаар зорчихгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, сонор сэрэмжтэй байж болзошгүй эрсдлийг тооцож явахыг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
олзвай(66.181.183.89) 2023 оны 08 сарын 30

ял өгөөд гараад ирэхээр нь нутаг зааж суулга.

1  |  0
7(66.181.160.97) 2023 оны 08 сарын 30

Энэ балайгуудын нусы нь суга авдаггүй юм байх даа

0  |  0
Top