Шөнийн цагаар бусдад хутга тулгаж, дээрэмддэг бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр буюу наймдугаар сарын 26-27-нд шилжих шөнө хулгайн тээврийн хэрэгсэл ашиглан нийслэлийн нутаг дэвсгэрт шөнийн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг хүчээр автомашиндаа суулган, зодож, хутга тулган дээрэмдсэн хэрэг гарсан байна.
Уг гэмт хэргийг 17-23 насны Т, Б, Т, Н, Г нарын үйлдсэн болохыг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлэн, дайчлан баривчилжээ.
Дээрх этгээдүүд нь урьдчилсан байдлаар дөрвөн удаагийн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон ба зарим этгээд нь удаа дараа ял шийтгэгдэж байжээ.
Иймд иргэд та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарч гэрэлтүүлэггүй гудамж, талбай, газраар зорчихгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр үйлчлүүлэх зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ходооний алан бомбоонууд л байна