Хууль бус сугалаа явуулсан эмэгтэй иргэдийн мөнгийг буцааж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 08 сарын 22

Иргэн Г нь иргэдээс их хэмжээний мөнгө татан цугларуулж, азтанд "Мерседес Бенз G500" маркийн машин бэлэглэнэ гэж цахим орчинд сугалаа зохион байгуулсан үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас иргэн Г-ын цахим орчинд явуулсан харьяа дүүргийн татварын хэлтэст бүртгүүлээгүй сугалаа зохион байгуулах зөрчлийн шинжтэй үйлдлийг гомдол, мэдээлэлд хүлээн авч шалгаж эхэлсэн. Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д заасан үндэслэлээр шалгаж байна" гэх мэдээллийг өгч байна. 

Улмаар хуульд зааснаар эрх бүхий байгууллагад бүртгүүлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг бүртгүүлээгүй, эсхүл зөвшөөрөлтэй эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан гэх зөрчилд холбогдуулж, торгуулийн арга хэмжээ авчээ.

Хууль бусаар сугалаа зохион байгуулсан иргэн Г нь иргэдээс авсан мөнгийг буцаан олгож эхэлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.27.210) 2023 оны 08 сарын 23

Тв гарч байгаа сугалааг болиулах хэрэгтэй байр,машин хожсон хүмүүс ямар ч баярласан шинж байхгүй шал худлаа хүн зарлах арга л юм шиг байгаа юм даа. Бүхэл бүтэн 2 өрөө байр ланд хожсон хүмүүс чинь нүүрэндээ инээмсэглэл тодруулмаар юм даа

2  |  0
Т(103.57.93.161) 2023 оны 08 сарын 25

Бас энэ тв.үүдээ болиулаачээ

2  |  1
Top