Өнөөдөр Кёкүтэнхогийн төрсөн өдөр

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Монгол хэмээх нэр сүмогийн ертөнцөд цуурайтах болсоор олон жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд эх орныхоо нэрийг арлын Японд өндөрт өргөсөн олон хүчит монгол сүмочдын анхдагч нь Монголын “Шадар гурван цэрэг” буюу Кёкүшюүзан Д.Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүтэнзан Б.Энхбат нар билээ. Тэдний нэг Кёкүтэнхо Н.Цэвэгнямын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Кёкүшюүзан Д.Батбаяр алс тэртээ 2000 онд дэвжээний анд нар болох Кёкүтэнхо, Кёкүтэнзан нарын талаар юу өгүүлснийг сүмо сонирхогчдодоо толилуулъя.

2000 он 3-р сарын 8 №10 “Таван Цагариг” сонин

“Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унаж байж мэддэг. Японд ирэхээс өмнө бид нэг нэгнээ зөвхөн зүс мэдэх төдий л байсан бол нэг дэвжээнд орсноос хойш төрсөн ах дүүс шиг болсон билээ. Н.Цэвэгням, Б.Энхбат хоёр үнэхээр миний сайн найзууд. Сүмогийн өндөрлөг өөд өгсөн ахих тусам ганцаараа зүтгэх маань ихэссэн ч, одоо ч бидний харьцаа хуучин хэвээрээ, цаашдаа ч тийм байх биз ээ. Японд “Арван хүн арван өнгө” гэдэг зүйр үг байдаг. Үүнтэй адил бид гурвын барилдаан өөр төдийгүй зан ааш ч ондоо. Н.Цэвэгням айлын том хүүхэд, 3 дүүтэй. Бид хоёр хоёулаа айлын ууган хүү гэдгээрээ адил ч, үргэлж мөнхийн хөдөлгөөнтэй, тогтворгүй миний дэргэд түүний зан ааш огт өөр, тайван намуухан. Барилдахдаа тогтуун, золгож барилддаг. Насаар надаас хэд дүү ч хүнтэй ярихдаа хүндэтгэлийн үг хэллэгийг зөв хэрэглэдэг, зөөлөн тайван байдаг болохоор надаас ахмад хүн мэт харагддаг байх. Өвөө нь лам хүн байсан нь ч нөлөөлсөн буй за. Багадаа ойлгоход хэцүү төвд үсгийг төвөггүй уншдаг байсан гэхээр ой тогтоолт сайтай байх нь аргагүй. Японоор хамгийн түрүүн ярьдаг болсон нь ч Н.Цэвэгням. Жилд болдог 6 тэмцээний 3 нь орон нутагт буюу Осака, Нагоя, Кюүшюү-д болдог бөгөөд тэндхийн нутгийн аялгууг Н.Цэвэгням хэдийдээ ч юм бэ сурчихсан, таксинд суухад жолооч нь гадаад хүн гэж төсөөлөхөөргүй тийм сайн ярьдаг. Үүнд нь дэвжээнийхэн маань ч гайхдаг юм. Би шуугиантай, хөгжилтэй орчинд дуртай бол Н.Цэвэгням үдэшлэг уулзалт, найр наадамд таатай биш, өрөөндөө ганцаараа дуу хөгжим сонсоод суучихна. Хойд насандаа дуучин болох сон гэж хэд хэдэн удаа хэлсэн юм даг. Аав нь хар залуугаараа пянз тоглуулж байсан, дүү охин нь хөгжим тоглодог, нэг үгээр хэлэхэд хөгжмийн хорхойтой гэр бүл. Монгол руу явахдаа цүнх дүүрэн CD аваад л буцна шүү дээ. Токиод Майкл Жексоны тоглолтыг үзээд сэтгэл нь хөдөлж, нулимс унагасан хүн бол яалт ч үгүй Н.Цэвэгням. Тэр үнэхээр уян сайхан сэтгэлтэй, уйлахдаа амархан. Телевизээр эх үрийн хагацал мэтийн нэвтрүүлэг үзэхээрээ дороо л нулимс асгаруулчихна. Хоёр дахь удаагаа үзэхдээ ч бас уйлна гээч. Надад түүний энэ уян зөөлөн сэтгэл таалагддаггүй юм. Зовж зүдэрсэн хүн тааралдвал юугаа ч өгөхөд бэлэн хүн дээ. Маш цэвэрч, хэт нямбай нь надад тохирдоггүй. Өрөөгөө цэмцийтэл нь цэвэрлээд, тоос шороог нь арчаад л... Хөдөө тэмцээнд яваад ирэхдээ өрөөнийхөө булан бүрийг цэвэрлэж, үнэр танарыг нь гаргаж байж ачаа тээшээ оруулах жишээтэй. Харахад ч залхуутай. Өрөө бага зэрэг замбараагүй байх тусам миний сэтгэл амар байдаг.

Б.Энхбат бол Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн хүн. Бас гэрийнхээ хамгийн том нь. Гэхдээ бүр 5 хүүхдийн ах шүү. Дөрвөн настайгаасаа морь унаж сурсан юм гэнэ лээ. Бид гурав дотроо хамгийн зоригтой нь. Бас хамгийн нийтэч нь. Би хүнтэй анх уулзахдаа биеэ бариад чөлөөтэй ярьж чаддаггүй бол Б.Энхбат хэнтэй ч шууд л найз болчихдог. Сэтгэхдээ түргэн, авхаалжтай болохоор үдэшлэг, хүлээн авалт, телевизийн шоунд уригдахдаа Б.Энхбаттай хамт байхад сэтгэл амар байдаг юм. Түүний хэзээд илэн далангүй байдагт нь би дуртай. Монгол бөхийн их аварга Б.Бат-Эрдэнэтэй нэг нутаг бөгөөд дунд сургуульд байхаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Бөхөд үнэхээр сонирхолтой, сургуулиа төгсөөд чөлөөт бөхийн секцэд орохын төлөө ганцаараа Улаанбаатарт ирж байсан хүн. Б.Энхбатын хүчинд би ч, Н.Цэвэгням ч өдий зэрэгт хүрсэн гэж боддог. Дэвжээнээсээ зугтаасан тэр үед ганцаараа үлдэж, биднийг буцаж ирэхэд их нөлөө үзүүлсэн. Б.Энхбатыг ямар ч хэцүү үед гомдол тавьж байхыг нь хараагүй. Жин нэмэгдэхгүй байгаа, түүнчлэн ширүүн зоригтой мөргөлдөн дайрдаг болохоороо ч тэр үү үргэлж гэмтэл авдаг. Чих нь хоёр дахин том болтлоо хавдаад, нүдээ бэртээгээд л, гар хөлийнх нь яс хугараад л тоолохын аргагүй гэмтэж байсан. 1995 оны 11-р сарын тэмцээний өмнө бэлтгэл дээр хөлөө хүнд гэмтээчхээд багш эдгэртлээ амар гэж хэлсэн ч тэмцээнд орохгүй бол дахиад л чансаа буурна гэсээр тэмцээнд орж 5 ялж, 2 унасан. Нэг ялахад л боллоо гэж өөрөө ярьж байсан болохоор гэмтэлтэй Б.Энхбат хэрхэн тэмцэхийг хараад өөрөөсөө ичих шиг болж, улам сайн бэлтгэл хийх хүсэлд автсан юм. Б.Энхбат ямар ч асуудал бэрхшээл тулгарсан дор нь зохицуулчихдаг болохоор түүнд менежерийн ажил тохирох юм биш байгаа гэж хааяа би дотроо боддог. Тэр бейсболд их дуртай, заримдаа “Бейсболчин болсон бол сайхан аа” гэж ярьдаг юм. Бид гурав Японд ирээд нэлээд удсан ч, энд анх хөл тавьсан 2-р сарын 22-ны өдрийг жил бүр тэмдэглэдэг. Ганц хоёр шил шар айраг уун, анх ирж байсан үеэ дурсан ярилцах дуртай. Би ийм л хоёр сайн найзтай хүн дээ”

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (162.158.210.152) 2021 оны 09 сарын 13

Enhbat odoo japand yamar ajil hiildeg bol oo

0  |  0
unshigch(172.69.252.140) 2021 оны 09 сарын 13

ug ni mongol hun shdee. irgenshil haanah bh ni hamaagui. jalga dovnoosoo holdoj uzeegui nuhduud eldev yum yarij l bg. mongoliin neriig sainaar olon udaa duursgaj bgaa. mongol erchuud 37 nas hursen ch sportod turuuleh hemjeend ursulduh chadvartai gedgiig japan orond taniulsan zaluu shuu. geriin buurinaas heterch setgej chadahgui hudal mongol gj tseejee deldegchid oilgohgui l dee

0  |  0
зочин(66.181.161.79) 2021 оны 09 сарын 13

Японы иргэн гэсэн лалрууд монголд яг юу хийсэн бэ?

0  |  1
Urvagch!(46.193.0.25) 2021 оны 09 сарын 13

door bichsen comment toi sanal negtei bn. Gadaad hunii toroh uheh bidend hamaagui!!! Bidend Mongol hun l hamaatai, Mongol orniig golood manai ornoos urvasan urvagchid ogtoos OGT bidend padlaagui shuu

0  |  1
Minii torson odor!(46.193.0.25) 2021 оны 09 сарын 13

minii bas torson odor shdee, setguulchee bichihgui ymuu? Ternii torson odor yr ni hend hamaatain???? Bichih ym bhgui bnuu, tegvel nom unsh tegeed unshsan nomoo bich!!! Hund heregtei medleg bh ym bichij bai maliin setguulchee

0  |  1
unshigch(31.164.62.64) 2021 оны 09 сарын 13

ta byhend az jargal, amjilt hysie

2  |  0
Харчин(202.21.120.187) 2021 оны 09 сарын 13

Сайн сайханыг хүсэж баяр хүргэе. Та нар ахлаараа хүнийг гоочилж байдгийм. Гурван найзад амжилт хүсье.

1  |  1
баагий (103.10.21.27) 2021 оны 09 сарын 13

;бүх өгсөн шангалыг хурааж авах хэрэгтэй шүү япон улсын иргэн хүн шүүдээ

0  |  2
баагий (103.10.21.27) 2021 оны 09 сарын 13

;бүх өгсөн шангалыг хурааж авах хэрэгтэй шүү япон улсын иргэн хүн шүүдээ

0  |  1
ээгий(59.153.114.20) 2021 оны 09 сарын 13

япон хуний

1  |  1
Оогий(59.153.114.20) 2021 оны 09 сарын 13

муу самурай

0  |  1
ЗОЧИН(124.158.95.14) 2021 оны 09 сарын 13

ЯПОНД АНХ СУМОГ ТҮҮЧЭЭЛСЭН САЙХАН ТҮҮХ ЮМ ДАА

0  |  1
abel(202.126.89.194) 2021 оны 09 сарын 13

японы иргэны төрөх үхэх бидэнд хамаагүй сэтгүүлчээ

0  |  3
Top