Чөлөөт бөхийн ДАШТ: Нур-Султанд 27 дагестан бөх барилдана

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

ОХУ-ын Дагестан бөхийн орон гэдэгтэй хэн ч маргахгүй. Казахстаны нийслэл Нур-Султанд болох чөлөөт бөхийн ДАШТ-д 27 дагестан бөх зодоглох болжээ.

Үүнээс зургаа нь ОХУ-ыг төлөөлж, үлдсэн 21 нь гадаад орны нэрийн өмнөөс барилдана. ДАШТ-д оролцох хамгийн өндөр цолтой дагестан бөх бол олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Абдулрашид Садулаев (ОХУ, 97 кг) байна. Түүнээс гадна энэ 27 дагестан бөхөөс Завур Угуев (ОХУ, 57 кг), Шарип Шарипов (Азербайжан, 97 кг) хоёр дэлхийн аварга болж байлаа.

Дагестан бөхчүүдээс ДАШТ-д хамгийн олон оролцсон нь Беларусыг төлөөлж байгаа Мурад Гайдаров бөгөөд тэр ес дэх удаагаа ДАШТ-д оролцох гэж байна.  

Азербайжаны шигшээ багт таван дагестан бөх байгаа бол 97 кг-ын жинд мөн таван дагестан бөх барилдана.

Өнгөрсөн жилийн ДАШТ-д 23 дагестан бөх барилдаж, 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байлаа.

“Нур-Султан ДАШТ”-д зодоглох дагестан бөхчүүд

ОХУ

Завур Угуев (57 кг) – дэлхийн аварга (2018)

Магомедрасул Идрисов (61 кг)

Гажимурад Рашидов (65 кг) – ДАШТ-ий медальт  (мөнгө – 2017, 2018)

Гажи Набиев (79 кг)

Алихан Жабраилов (92 кг)

Абдулрашид Садулаев (97 кг) – дэлхийн аварга (алт-2014, 2015, 2018, мөнгө-2017)

Азербайжан

Ахмеднаби Гварзатилов (61 кг) – ДАШТ-ий медальт (хүрэл-2016)

Хажимурад Гажиев (74 кг)

Шамиль Зубаиров (92 кг)

Шарип Шарипов (97 кг) – дэлхийн аварга (алт-2011, хүрэл-2009)

Жамалудин Магомедов (125 кг) – ДАШТ-ий медальт (мөнгө-2015, хүрэл-2011)

Беларусь

Азамат Нуриков (74 кг)

Мурад Гайдаров (79 кг) – ДАШТ-ий медальт (мөнгө-2003)

Али Шабанов (86 кг) – ДАШТ-ий медальт (хүрэл-2013, 2014, 2017, 2018)

Узбекистан

Рашид Курбанов (79 кг) – ДАШТ-ий медальт (хүрэл-2013)

Жавраил Шапиев (86 кг)

Магомед Ибрагимов (97 кг)

Бахрейн

Гажимагомед Алиев (65 кг)

Адам Батыров (70 кг) – ДАШТ-ий медальт (мөнгө-2018)

Унгар

Исмаил Мусукаев (65 кг)

Мурад Курамагомедов (74 кг)

Румын

Омарасхаб Нажмудинов (79 кг)

Альберт Саритов (97 кг) – ДАШТ-ий медальт (хүрэл-2011)

Польш

Магомедмурад Гажиев (70 кг) – ДАШТ-ий медальт (мөнгө-2017)

Македон

Магомедгажи Нуров (97 кг)

Кыргызстан

Алигажи Гамидгажиев (86 кг)

Тажикстан

Мухамад Икромов (57 кг)

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.18.218) 2019 оны 09 сарын 15

Дагестан бол монголчуудын цус хамгийн их холилдсон газар. Бат хааны үр сад тэнд 100 гаруй жил амьдарсан. Дребент гээд бат бэх цайз бий. Түүнийг ганц Бат хаан л хүчээр эзэлж авсан. Тэнд очвол булгийг булак гэж хэлж пиццатай төстэй хуушуур, яг манай гамбир, бас хонины сэмжинд ороож ил гал дээр шарсан цорс хийж өгдөг юм. Дагестанчууд хүчтэй байдаг нь монголчуудын үр үндэстэй холбоотой юмуу гэж бодсон шүү. Очоод үзээрэй. Олон зуун жил өнгөрсөн болохоор царай зүс, шашин гээд олон юм өөрчлөгдөж болноо болно.

0  |  2
altna(93.24.29.144) 2019 оны 09 сарын 13

za mongolie buxchuud bagauudad aluuljee

0  |  0
Зочин(23.241.136.140) 2019 оны 09 сарын 15

Би олны жишгээр эрлийз адуутай болсон. Харин манай шигшээ баг Дагестан бөхтэй болмоор юм.

1  |  2
Зочин(103.26.194.178) 2019 оны 09 сарын 13

Манайх ч гэсэн олны жишгээр ганц нэг дагестан олж авмаар юм, манай хоолны савнуудыг хараад бутэх юм биш гэж хэлээд байна аа даа

1  |  0
зочин(64.119.27.243) 2019 оны 09 сарын 13

ЭНЭ ДАГЕСТАН ХҮН СЭТГҮҮЛЧ БОЛСОН ЮМУУ ЯАГААД ДАГЕСТАНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ МОНГОЛД БИЧИЖ БАЙГАА ЮМ БЭ бид энд огтоос хамаагүй мэдээлэл байна

0  |  1
Top