А.Тамир
АНУ-ын шигшээ баг Францын шигшээ багт 79:89 харьцаатай хожигдож, том тэмцээнд сүүлийн 13 жилд анх удаагаа ялагдал хүлээлээ. Америкчууд хамгийн сүүлд 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Грекийн шигшээ багт 95:101 харьцаатай хожигдож байсан юм. Хамгийн сүүлд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медальгүй хоцорч байсан нь 2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан бөгөөд тэр үед мөн энэ шатанд Шинэ Зеландын шигшээ багт ялагдаж байсан түүхтэй. Өнөөдөр тэд мөн Сербийн багт 94-89 ялагдлаа.
Австралийн шигшээ багийн хувьд түүхэндээ анх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд шалгарч байгаа нь энэ юм. Тэд Чехийн шигшээ багийг харьцангуй "зовлон" багатайгаар 82:70 харьцаатай хожсон. Австраличууд хагас шигшээд Испанийн шигшээ багтай тоглох бөгөөд “Рио-2016” олимпын наадмын хүрэл медалийн төлөө тоглолтод ганцхан оноогоор хожигдож олимпын медальгүй хоцорч байсан гунигт түүхийнхээ "хариуг" барихад бэлэн гэдгээ илэрхийлж байна.
Испани – Австрали
“Wukesong Culture & Sports Center”, 16:00
Аргентин – Франц
“Wukesong Culture & Sports Center”, 20:00
Сэтгэгдэл ( 0 )