Хятадын Бээжин хотод болж байгаа сагсан бөмбөгийн ДАШТ дээрх Америкийн шигшээ багийн гутамшиг үргэлжилсээр байна. Тэмцээнийг тав дараалсан ялалтаар эхлүүлсэн сагсан бөмбөгийн эх орныхон Францын багт 79:89 харьцаатай ялагдаж, эхний ялагдлаа амссан.
Дараа нь Сербийн багт 89:94 ялагдлаа. Ингэснээр АНУ-ын шигшээ 7, эсвэл 8 дугаар байранд орох нь тодорхой болсон. 1992 онд мэргэжлийн тамирчид АНУ-ын шигшээ багт анх орж эхэлснээс хойш Америкийн баг том тэмцээнд ийм доогуур байр эзэлж байсан удаагүй.
Шигшээ багийн бүрэлдэхүүнийг анх зарлаж байхад олон шилдэг тоглогч багтсан ээлжит “Мөрөөдлийн баг” байсан боловч ээлж дараалан шалтаг зааж, тоглогчид зугтсаар эцэс сүүлд нь жирийн баг болон хувирсан билээ.
Дэлхий нийтийн доог болоод байгаа АНУ-ын шигшээ багийн ерөнхий менежер Жерри Коланжело Сербийн багт ялагдсаныхаа дараа цаашдаа шигшээ багийг сонгон шалгаруулахдаа хатуу шалгуур тавина гэж мэдэгдлээ. Энэ жилийн ДАШТ-д оролцолгүй зугтсан тоглогчдыг шүдэндээ зууснаа ч зарласан байна.
Коланджело “Дайнд явахаар бэлтгэж байсан багаа орхин, буун дуу гарахаас өмнө зугтан одсон тоглогчдын нэрийг бид тод санаж байна. ДАШТ-ий өмнө олон сайн тоглогч Бээжинд очихоор амлалт өгсөн байсан тул бид шилдэг багтай тэмцээнд орно гэж итгэж байлаа. Гэтэл ийм олон тамирчин татгалзана гэж үнэндээ төсөөлөөгүй. Бид гарт байсан модоороо л тоглолоо. Ирэх олимпын шигшээ багийг тодруулахдаа бид хэнийг авмаар байна гэж биш хэнийг авахгүй вэ гэдгээ зарлаж тодруулна” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 8 )
USA gesen huuhded: Tanai naana chin zindaa.mn-g sonirhoj bga chamaas oor hun bh yumuu
Dopingiin shinjilgee l zurhend ni shar us huruulj dee kkk
2 л шалтаг байна. 1д . Тэд мөнгө л харж тоглодог 2 д допингод унана
Энэ бол ямар ч иргэн хүний эх орондоо хийх ёстой сонголтгүй үүрэг байх ёстой Дэлхий аврага болж 1. Эх орноо өөрийн эрх ашигаас доор үзсэн 2.Иргэн хүний үүргээ биелүүлээгүй.3.Дэлхий том тэмцээнийг Америкчууд тэр дундаа энэ NBA шилдэг тамирчид үл хүндэтгэж уландаа гишгэж байна!!!!!!
мэргэжлийнхэн тоглогчид нь ДАШТ мэтийн сонирхогчдын юм тоодгүйн блгүйдэээ
Манай энд |Америкт| наад хятадад болж байгаа тэмцээнийг чинь мэдэж , сонирхож байгаа хүн алга
anu bol zugeer l dunku al ajilgui pisda
Допингийн шинжилгээнээс зугтаасан.