Чөлөөт бөхийн ДАШТ: Японы эмэгтэйчүүдийн шигшээ баг

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Энэ сарын 14-нд Казахстаны Нур-Султанд болох бөхийн төрлүүдийн ДАШТ-д оролцох Японы эмэгтэйчүүдийн шигшээ баг 12-нд Ханэда нисэх буудлаас Бээжингээр дамжин, Нур-Султаныг зорилоо.

Нисэх буудал дээр Японы эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийг хариуцсан захирал Хидэо Сасаяма “Бэлтгэл ханасан. Хамгийн гол нь эцсийн шүгэл хүртэл шантралгүй барилдах нь чухал. Бүх жинд медаль авах зорилготой. Мэдээж багийн дүнгээр тэргүүлэх. Олимпын эрхийн төлөө барилдах нь ойлгомжтой ч олимпын жинд бүгдэд нь алтан медаль авах зорилготой” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Японы шигшээ баг

50 кг - Ириэ Юүки 2012 оны Оюутны дэлхийн аварга, идэрчүүдийн дэлхийн аварга, 2015 оны Азийн аварга, 2018 оны Азийн наадмын мөнгөн медальт.

53 кг – Мүкайда Маюү 2016, 2018 оны дэлхийн аварга, 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2017 оны Азийн аварга, 2019 оны Азийн аваргын мөнгөн медальт,

55 кг – Ириэ Нанами 2015 оны Азийн аваргын хүрэл медальт

57 кг – Рисако Кавай 2016 оны олимпын аварга, 2017, 2018 оны дэлхийн аварга, 2015 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн 3 удаагийн аварга,

59 кг - Инагаки Юзүка дэлхийн идэрчүүдийн аварга

62 кг – 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2018 оны залуучуудын дэлхийн аварга.

65 кг - Рүикэ Наоми 2019 оны Азийн аваргын мөнгөн медальт.

68 кг - Сара Дошёо 2016 оны олимпын аварга, 2017 оны дэлхийн аварга, ДАШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальтай, Азийн хошой аварга.

72 кг - Фүрүичи Масако  дэлхийн идэрчүүдийн аварга

76 кг - Хироэ Сүзүки ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт, Азийн хошой аварга.

Олимпын эрхийн төлөө барилдах бөхчүүд

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
elbegee(93.24.29.144) 2019 оны 09 сарын 13

za ene japonuud unen sain beltgel tamirchidtai irjee baina bugd gold medial avnaa gene

0  |  0
Top