Ц.Энхтүвшин . "Таван цагариг"
Монголын шатрын түүх өнөөдөр нэгэн гайхамшигт амжилтаар зузаарлаа. Оюун ухаанаараа монголчууд дэлхийн аль үндэстнээс дутахгүй гэдгийг манай оюун ухааны тамирчид харуулдаг. Монголын шатарчдын дундаас ч шатрын эрэгтэй, эмэгтэй Их мастер цөөнгүй төрснийг та бид мэднэ.
Тэгвэл шатарчин охин Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ шатрын ертөнцийн хамгийн том цол Их мастерын болзлыг биелүүлсэн Монголын анхны эмэгтэй шатарчин болсон нь онцгой юм.
Д.Номин-Эрдэнэ таван настайдаа шатар нүүж сурсан бөгөөд зургаан настайгаасаа эхлэн тэмцээнд оролцож эхэлжээ.
10 настайдаа Өсвөрийн дэлхийн аварга болж, 14 настай Олон Улсын мастер, Эмэгтэйчүүдийн Их мастер цолуудыг хүртэж, энэ цол хамгийн залуудаа хүрсэн Монголын эмэгтэй шатарчин болсон билээ.
Тэгвэл өнөөдөр дөнгөж 19-хөн настайдаа Номин-Эрдэнэ Дэлхийн шатрын хамгийн дээд цолд хүрлээ, үнэхээр гайхамшигтай!
Эмэгтэй шатарчдаас Их мастер цолыг анх ЗХУ-ын домогт шатарчин Нона Гаприндашвили 1978 онд хүртэж байсан бөгөөд өнөөг хүртэл Унгарын алдарт эгч дүү шатарчин Сюзан болон Юдит Полгар, ЗХУ-ын Майя Чибурданизе гэх мэт ердөө 37-хон эмэгтэй шатарчин энэ эрхэм дээд цолд хүрч байжээ.
Дашрамд шатрын ертөнцийн цол, зэргийг эрэмбээр нь сануулахад:
-Их мастер
-Олон Улсын Мастер
-ФИДЕ мастер
-Дэд мастер
-Эмэгтэйчүүдийн Их мастер
-Эмэгтэйчүүдийн Олон Улсын Мастер
-Эмэгтэйчүүдийн ФИДЕ мастер
-Эмэгтэй дэд мастер
Монголын шатарчдаас төрсөн Их мастерууд:
Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, С.Билгүүн
Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, А.Энхтуул, Ү.Үүрийнтуяа, Б.Амина
Олон Улсын Шатрын Холбоо ( ФИДЕ)-ны гишүүн 200 шахам орноос хамгийн олон Их мастертай нь ОХУ -255, АНУ-101, БНХАУ-48 эхний гуравт бичигддэг бөгөөд манай Монгол таван их мастертай 57-д бичигдэх ажээ.
Сэтгэгдэл ( 15 )
баяр хүргэе !
Пөөх, мундаг юм аа
Мундаг шүү Монголчууд эрт үеэсээ оюуны их бядтай ард түмэн шүү дээ.
Аль клубд явдаг байсан юм бол?
Баяр хүргэе.Амжилт.
Баяр хүргэе.Амжилт.
Халуун баяр хүргэе !
Tegeed eregtei ih masteriin bolzol hangasan uym bna gej oilgoloo,zov uu tamini ee
ҮНЭХЭЭР ГАЙХАМШИГТАЙ БАЯР ХҮРГЭЬ.
Баяр хүргье. Бахархалтай яа.
Баяр хүргье. Бахархалтай яа.
Аз жаргалын дээдийг хусие
yostoi ih amniltiin deediig husy!
үл дутахгүй гэдэг чинь дутна гэсэн үг ш дээ. сэтгүүлчээ!!!