ВИДЕО: Сонгомол бөхийнхний түүхэн ялалт

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ Казахстаны Нур-Султан хотод энэ сарын 14-нд эхэллээ. “Токио 2020” олимпын наадмын эрх олгох хариуцлагатай тус тэмцээний эхний зургаан байр буюу медалийн төлөө барилдсан тамирчид олимпын эрхээ авна. ДАШТ энэ сарын 22 хүртэл үргэлжилнэ. Тэмцээн уламжлал ёсоор сонгомол барилдааны төрлөөр эхэлсэн. Монголын бөхчүүд анх удаа сонгомол бөхийн төрлөөр насанд хүрэгчдийн дэлхийн аваргад оролцож байгаа юм. Манай улсыг сонгомол барилдаанд сонгомол барилдааны 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээний хүрэл медальт Мөнх-Эрдэнийн Даваабанди төлөөлөн барилдлаа.

Тэмцээний эхний өдөр 55 кг-ын жинд М.Даваабанди 1/8 шигшээд Сербийн Себастиан Коломпарыг цэвэр ялж, шөвгийн наймд шалгарлаа. Энэ нь Монголын сонгомол бөхийн түүхэнд ДАШТ-ий анхны ялалт байлаа.

М.Даваабанди шөвгийн наймд 2018 оны Европын аварга, залуучуудын дэлхийн хошой аварга Азербайжаны Элданиз Азизлитэй таарч, 0-9 ялагдсан. Хэдийгээр медаль хүртэж чадаагүй ч тэрээр Монголын сонгомол бөхийн түүхэнд нэрээ үлдээж чадлаа.

Есдүгээр сарын 17-ноос эмэгтэйчүүдийн чөлөөт бөх, 20-ноос эрэгтэйчүүдийн барилдаан эхэлнэ.

Монголын шигшээ баг

Эрэгтэй:

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр.

61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга.

65 кг: Төмөр-Очирын Тулга.

70 кг: Ганзоригийн Мандахнаран.

74 кг: Занданбудын Сумъяабазар.

79 кг: Доржваанчигийн Гомбодорж.

86 кг: Оргодолын Үйтүмэн.

92 кг: Баатарын Нямбаяр.

97 кг: Өлзийсайханы Батзул.

125 кг: Доржхандын Хүдэрбулга.

Эмэгтэй:

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа

55 кг: Бат-Очирын Болортуяа

57 кг: Сүхээгийн Цэрэнчимэд

59 кг: Баатаржавын Шоовдор

62 кг: Энхбатын Гантуяа

65 кг: Хүрэлхүүгийн Болортуяа

68 кг: Соронзонболдын Батцэцэг

72 кг: Банзрагчийн Оюунсүрэн

76 кг: Очирбатын Бурмаа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.44.162) 2019 оны 09 сарын 17

С.Батцэцэгт найдлага тавьж байна даа

0  |  0
Зочин (66.181.183.52) 2019 оны 09 сарын 16

Цэрэнчимэдэд найдлага тавьж бн даа

0  |  0
123(64.119.17.242) 2019 оны 09 сарын 17

буяндэлгэрийн болд москвагийн олимпод 4-р байр эзэлсэн байдаг байх шүү

1  |  1
Top