УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуу­лж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Ээлжит бус сонгууль явуулахыг залуус дэмжиж, ахмадууд эсэргүүцжээ

Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн эхийг баригч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бираагийн Чимид агсан “...Үндсэн хууль бол түр зуурын буюу хэсэг хугацааны хөтөлбөр биш. Харин ард түмний нэгэнт сонгосон зам болох нийгмийн яс булчингийн тогтолцоог язгуураар нь зангидсан зүйл бүр нь авцалдаатай хууль бөгөөд түүнээс аль нэг судсыг тасалбал бусад сүлжээндээ шарх үүсгэдэг” хэмээн маш тодорхой хэлсэн байдаг.

Энэ удаагийн Үндсэн хуульд оруулах өөрчлөлт нь яс булчингийн тогтолцоог язгуураар нь өөрчилж чадах уу. Шууд тийм гэж УИХ-ын аль ч гишүүн хэлж чадахгүй. Одоо хэлэлцэгдэж буй Үндсэн хуулийн төслийн эхийг баригчаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хүртэл “Би энэ талаар ярихгүй” гээд шууд нүүр буруулан явна билээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг ард түмнээс асуух УИХ-ын шийдвэр гарчихлаа. Гэхдээ яг тэдний өдөр гээд хугацаа заачихсан юм алга. Ямар ч байсан Ард нийтийн санал асуулга явдгаараа явна гэдэг нь маш тодорхой болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы танхимын индэр дээрээс хэлээд алхаа цохьсон.

УИХ-ын даргын алхны цохилтын цуурай намдаж амжаагүй байтал Ард нийтийн санал асуулгатай хамтатган УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах “бор шувуу” Ерөнхий сайдын өрөөнөөс Төрийн ордны өрөө бүрийг дамжин нисэж байна. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ тарахыг байнга шахам шаардах болсон. Ардчилсан нам, МАН-ынхан 2000, 2011, 2012, 2013, 2015 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлж, тухай бүр Ажлын хэсэг байгуулан ажилласан ч өнөөдрийн энэ цэг хүртэл явуулж чадалгүй мухардацгаасан байдаг. Харин 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ний өдөр тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах эрдэмтэн, судлаач, хуульч, хөндлөнгийн шинжээч нараас бүрдсэн Ажлын хэсэг байгуулсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл алхам алхмаар явсаар Ард нийтийн санал асуулга явуулах хэмжээнд хүрлээ. Үндсэн хуульдаа нэг удаа гар хүрвэл найман жил өөрчлөлт оруулах боломжгүй болдог. Найман жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхлэхэд дор хаяж гурван парламент дамжин яригдана гэвэл 20 жил дуншина гэсэн үг. Тиймээс маш хариуцлагатай ажлын өмнө энэ парламент сайн муугаараа дуудуулан зогсож байгаа юм. Сайн муугаараа дуудуулсан ч кноп дарах эрх нь тэдэнд бий. Энэ эрхийг нь юугаар ч үл хязгаарлах билээ.

Ард нийтийн санал асуулгатай цуг УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах эсэх талаар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд өмнө нь тус намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, бүлгийн даргаар ажиллаж байсан хүмүүсийг урин өнгөрөгч долоо хоногт “дотно” яриа өрнөсөн байдаг. Уулзалтад ирсэн хүмүүсээс УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Ээлжит бус сонгууль явуулж болохгүй. Ямар нүүрээрээ ард түмнээс намайг сонгооч гэж гуйх гэж байгаа юм. Энэ утгагүй яриагаа боль” гэсэн бол УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Хаянхярваа нар мөн ээлжит бус сонгууль явуулахыг эсэргүүцсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ нар яаралтай ээлжит бус сонгууль зарлан хуралдуулах ёстой гэдэг байр суурийг илэрхийлжээ. Эрх баригч нам болон намын дарга У.Хүрэлсүхийн зүгээс “Ээлжит бус сонгуулийг заавал явуул” гэж шахаагүй аж. Ээлжит бус сонгууль явуулна, явуулахгүй гэсэн хоёр талын байр суурийг нэгтгэн сонсохоор тэднийг урьсан нь тэр байж. Ямартай ч ээлжит бус сонгуулийг Үндсэн хуулийн Ард нийтийн санал асуулгатай хамтатган явуулах нь хуулийн хүрээнд боломжтой тул эрх баригч намын гишүүд нутаг руугаа хэдийнэ “жороолчихсон”. 

УИХ өөрөө тарах санаачилга бүхий албан бланкыг нэр бүхий гишүүн гаргаж, гарын үсэг цуглуу­лаад эхэлжээ.

Тиймээс гишүүд тойргоо услахаар явж байгаа нь тэр. Гэхдээ нөхцлөө сайтар тооцоолохгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт ч үгүй, намын ялалт ч үгүй хоцрох аюултай гэдгийг эрх баригч намын гишүүд ярьцгааж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдрийг хүртэл гурван сарын хугацаанд тасралтгүй үргэлжилсэн тул зарим нэг заавал тусах ёстой заалт дэмжигдээгүй ч бусад заалтуудаа дэмжин батлах нь зөв. Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс ирэх хариу риакцуудыг сайтар анхаарах ёстой. УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, таван жилийн хугацаагаар сонгогдох бүрэн эрхийг нь МАН-ынхан хүлээж авахгүйгээр шийдсэн. Үүнд ундууцсан Төрийн тэргүүн өөрийн санал, төслөө татаж авс­наар ойлгомжгүй байдлыг бий болгосон. Эргэн сануулахад “Та нар дараагийн улс төрөө өөрсдөө даагаарай” хэмээн хатуу сануулж байсныг МАН-ынхан мартаж болохгүй. “Улс төрөө даана” гэж л тэд Ерөнхийлөгчийн саналаас татгалзсан. Тиймээс Үндсэн хуулиа ард түмнээрээ батлуулж, ээлжит бус сонгуулиа ч явуулаад авах хэрэгтэй. МАН 2021 онд 100 жилийнхээ ойг мэдээж нүсэр тэмдэглэнэ. Тэмдэглэлт ойгоороо хийсэн том ажилгүй, парламентад ялагдсан байдалтай орохыг хүсэхгүй. Гэхдээ хөшигний арын улс төр асуултын тэмдэгтэй хэвээрээ л...

Харин Ардчилсан намынхан “Бид л батлалцахгүй бол батлагдсанд тооцохгүй” маягийн юм ярин Сүхбаатарын талбай дээр лазер гэрлийн шоу зохион байгуулах маягтай явах аж. Сөрөг хүчний оноо авах хамгийн том талбар нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэдий ч тэд хазаараа татчихсан. Тэдний улс төр ч өөрсдийнх нь хүссэн хэмжээнд явахгүй байгаа бололтой. Нам доторх язганасан хэрүүл нь одоо ч намдаагүй л байна. Нам дотроо “алалцаж” байгаа тэдэнд эрх бариг­чидтай “алалцах” хүсэл алга бололтой. Ээлжит бус сонгуу­лийг ирэх арваннэгдүгээр сард явуулчихвал өөрсдөө мэдэж байсан болохоор МАН-д хамгийн ашигтайгаар тусна. Парламентад суудалгүй намууд “Үндсэн хуулийг дэмжихгүй. Бидний саналыг авсан­гүй” гэж солиорч байх хооронд сонгуульдчихна гэсэн үг. Ялангуяа жижиг намуудад боломж тун болох юм. Иргэддээ танигдах юм хийж амжаагүй байтал сонгууль хийчихээр тэдэнд ямар л олиг байв гэж. Ард түмэн “Танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр” гээд өнөө л хэдийгээ сонгох байх. Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнхээ рейтингийг өндөр байгаа дээр нь сонгуулиа хийгээд авах нь тэдний хувьд намынхаа 100 жилийн ойг тэмдэглэхэд том түлхэц болох учиртай. Тиймээс Сонгуулийн тухай хуулиас эхлээд цэгцлэх ажлууд бас бий. Ээлжит бус сонгуулийн талаарх мэдээлэл албажин гарч ирвээс Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 намынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг яаж үймэх нь одоо ч нүдэнд харагдаж байна. МАН дангаараа асуудлыг шийдлээ гэсэн уриа лоозонгууд барьсан хөлсний голдуу жагсагчид Төрийн ордныг гороолон шийдвэрээ цуцла маягийн юм яриад явж байгаагаар төлөгт буув. Ээлжит бус сонгууль явуулах нь манайдаа л шинэ кейс. Тиймээс гайхаж цочирдох хүн гарч магадгүй. Өнгөрөгч хавар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай нар “Эрх баригчдын үйл ажиллагааг ард түмнээр дүгнүүлье. УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байсан нь хэвлэлийн хуудаснаа дурайтал үлджээ.

Одоо харин тэд энэ тал дээр ямар байр суурь илэрхийлэх бол гэдэг нь сонин байна. Харин олон улсад Их Британийн Засгийн газар бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах асуудлаар парламентын гишүүдийн дунд дахин санал хураалт явуулахаар төлөвлөж байгаа бол өнгөрөгч долдугаар сарын 22-нд Украинд ээлжит бус сонгууль явуулж байсан хамгийн ойрын жишээ бий. Тиймээс ард түмнээс Үндсэн хуулиа асуудгаараа асууж, ээлжит бус сонгуулиа явуулдгаараа явуулцгаая.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
svhbat enhbat(202.131.225.10) 2019 оны 09 сарын 17

Тэртээ тэргүй хэдхэн сарын дараа сонгууль болно уих тарна л биздээ

0  |  0
Зочин (202.126.89.11) 2019 оны 09 сарын 17

Улс төржилт хийрхэл хэрэггүй ирэх хавар болох сонгууль одоо болоод ямарч үр дүн гарахгүй Үндсэн хуулийн нэмэлтээ хийгээд дагалдах гол хуулиудаа өөрчлөөд дараагийн засгийн газраа шууд саадгүй ажиллах боломж олгох хэрэгтэй

0  |  0
ард(212.103.48.131) 2019 оны 09 сарын 17

хэн өөрөө өөрийгөө ажлаас халах вэ дээ сонгосон хүмүүсээс нь санал авч тараагаачэээ ер нь төрд ажиллаж чадахгүй байгаа хүмүүст зориулж бид хуулиа өөрчлеөө

0  |  0
matilda(197.234.219.17) 2019 оны 09 сарын 17

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Зочин(64.119.19.172) 2019 оны 09 сарын 17

2016 оноос хойш 3 жилээр монголын хөгжилд чөдөр болсон МАН-ыг татан буулгах хэрэгтэй. УИХ тарах хэрэгтэй. 60 тэрбумаар төрийн эрхийг авсан хулгайчид зайл.

0  |  1
Zochin. (103.212.119.112) 2019 оны 09 сарын 16

Songuuliig hugatsaand ni yabuulah heregteiUragshluulahad MAN iin hiisen ajliin bielelt ajjl asuudluud todorhoi tubshind belen boloogui ba . MAN undsen huulia zaabal oorchloltoor batluulah heregtei shuu

0  |  0
Зочин(122.201.24.109) 2019 оны 09 сарын 16

Ард түмэнд дараа болж юу ч шийдэж чадахгүй новшнууд зайлуул таарах юм даа. Ардын нам Ардчилсан намыг хоёулаа 2020 онд гаргахгүй байвал таарна.

0  |  0
zochin(185.39.141.109) 2019 оны 09 сарын 16

nymdorj vnen bosoo oroololn yum aa .. nymdorjig songoh amitan ch baihgvi 4 jilee gvitsee gesen buzar bodlogoor ali hediin tootsoolon dalduur charlah .; ard tvmnoii nvden deer bi yamar nvvreeree songogdoh yum bee geed il chalchdag boloosoi

0  |  0
Я (64.119.24.116) 2019 оны 09 сарын 16

МАН ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ЯЛАХГУЙ ГЭДГИЙГ БАТТАЙ ХЭЛЬЕ. ЮУ Ч ХИЙГЭЭГУЙ БАЙЖ ЯЛНА Ч ГЭХ ШИГ ХОЛ ОЧИЖ ХУЦ. ХАРИН СУУЛИЙН УДАА ПОПУУД БОЛОХ ОЮУНЭРДЭНЭ ХУРЭЛСУХ МЭТИЙН 20 ХУН ГАРЧ ИРНЭ. ГАШУУНСУХАЙТ ГАЗРЫН ТОС ЫН АЖЛЫГ ЭХЛЭХГУЙ БОЛ ХОЛ ОЧИЖ МОРООД

0  |  0
zochin(202.126.88.140) 2019 оны 09 сарын 16

zuv taraa byshuy taraa demjij bna bidend uur garts vgvi

0  |  0
иргэн(202.9.43.191) 2019 оны 09 сарын 16

ХҮРЭЛСҮХ 1 УДАА НАМЫНХАА НЭРИЙГ СОНГУУЛИЙН ӨМНӨ СОЛЬЖ НАМАА ЯЛАГДУУЛСАН ТҮҮХТЭЙ. . ОДОО ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛЖ НАМАА ДАХИН СОНГУУЛЬД ЯЛАГДУУЛАХЫГ ХҮСЧ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА????????????????? ТЭГЭЭ ТЭГ........

2  |  0
ард(59.153.115.18) 2019 оны 09 сарын 16

Энэ хоёр намыг 30 аад жил харлаа. Өөрсдөө баяжаад ард түмний амьдрал өдрөөс өдөрт туйлдаж гүйцлээ

1  |  0
Зочин(66.181.185.210) 2019 оны 09 сарын 16

Маш зөв Ардын нам энэ акцид оройлон оролцох хэрэгтэй тэгж байж 2020 онд ялна , хөдлөх ч үгүй үлбийгээд 2020 оны сонгуультай золговол Ардын нам нам унана

0  |  1
Baljur (66.181.161.46) 2019 оны 09 сарын 16

Odooniu parlementad itgel ogch yndsen xuulind gar xyrgyylex ard tymen baix uu. Yamr noxdyyd zalarch baigaag bodoxoos xurdan buulfaj arai gaigyi xyn songox itgleer neg sanalaa ogood yzne dee

0  |  0
Top