Энэ парламентийн хамгийн том гавьяа бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж хоёрдугаарт хэлэлцүүлэг хүртэл нь явуулсанд оршино гэж үнэлэх хүн олон байна. Нийгмийн шилжилт өрнөснөөс хойших 30 жилд байн байн улстөрийн хямрал нүүрлэж, үр дагаварт нь эдийн засаг, нийгэм савалж ирсний гол эх сурвалж нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтад байсныг улстөрчдөөс гадна эрдэмтэн судлаачид олж харж нэлээд хэдэн жилийн өмнөөс тулгуур хуульд нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй хэрэгтэйг сануулж ирсэн билээ. Тэр түүхэн үүрэг 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ, тэр тусмаа МАН-ын үнэмлэхүй олонхийн бүлэгт ногдсон юм. Хэдийгээр энэ УИХ-ыг хэрүүлтэй уруул, хэл ам тойроогүй ч МАН-ын бүлгийн гишүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаж ээлжит бус чуулган зарлан байж эцэг хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нэлээд чамбай, өргөн цар хүрээтэйгээр хийж хэрэгжүүлж чадлаа.
Нэг ёсондоо түүхэн гавьяа байгуулсан гэсэн үг. Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө Ерөнхийлөгч ч тэр, АН ч тэр дуугаа нэгтгэж зөвшилцийн ажлын хэсэг байгуулж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ахлах хэмжээнд хүртлээ асуудал тун нааштайгаар урагшилж байлаа. Гэтэл гэнэтхэн Ерөнхийлөгч саналаа татаж, Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох, эсэхийг ард түмнээсээ асуух санал гаргасан юм. АН ч хэлэлцүүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн. УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг нь 1 жилээр нэмэх гэх зэрэг Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн зарим нэг заалт дэмжигдээгүйг эс тооцвол нэлээдгүй нь хуулийн төсөлд тусгагдсан. АН-аас дэвшүүлсэн саналуудаас ч төсөлд суусан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч болон АН-ын өргөн барьсан бүх саналыг хүлээж аваагүй гэвэл түүн шиг худлаа юм байхгүй.
Ажлын хэсгийн хувьд хамгийн гол нь ярилцая, зөвшилцөе гэдэг байр суурьтай байж, олонхийн саналаар асуудлыг шийдээд явсаныг бид бүгдээрээ харж, сонссон. Гэхдээ нэгэнт байдал ингэж эргэсэн тул МАН-ын бүлгийн дийлэнх гишүүдийн зүгээс УИХ-ыг тарааж ээлжит бус чуулганыг зохион байгуулах талаар яриад эхэлжээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал хэдхэн хүний суудлаас амин чухал учир ийм замыг сонгохоос аргагүй гэдэг дээр санал нэгдэж, одоогоор УИХ-ын 47 гишүүн парламентийг тараахаар гарын үсгээ зураад байгаа аж.
Хамгийн хачирхалтай нь Төрийн ордонд том самбар байрлуулж УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж байсан АН-ын хувьд одоо болохоор эсэргүүцээд эхэллээ. Хариуцлагаа тооцож байж дараа нь УИХ тарах хэрэгтэй гэдэг ядмаг гох дэгээг бодож олжээ. Үнэхээр хариуцлагын асуудал яригдана гэвэл УИХ-ын гишүүд тарах санаачилга гаргах уу? Хамгийн гол нь нийгмийн захиалга болсон Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд л УИХ дахь олонхийн бүлгийн олонх ийм шийдвэрт хүрч байгаа бололтой. Яг энэ цаг үед л Үндсэн хуулийн реформыг хийхгүй бол дахиад 8 жил ярих эрхгүй болно. Нөгөө л тогтолцооны гажиг гүнзийрч, улстөр, эдийн засаг нь хямралтай, ард түмэн нь ядуу тарчиг хэвээр үлдэнэ гэсэн үг. Ийм байдлыг хүсээгүй учраас нэр бүхий 47 гишүүн УИХ-ыг тарааж ээлжит чуулганыг явуулахыг илүүд үзжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдсэн. Үүнд 29 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гарсан. Гэхдээ Ерөнхийлөгч болон АН-ын зүгээс ард түмний санал асуулгыг үр дүнд хүргэхгүйн төлөө бүхий л хүчээ зориулах нь мэдээж. Өөрөөр хэлбэл, санал асуулгыг ирцийг бүрдүүлэхгүй байх нь дээрх хоёр “найзын” гол зорилго болоод байгаа учраас л МАН-ын бүлгийн гишүүд ухаалаг, зөв гарц бодож олсон нь УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санал юм. Нэг ёсондоо УИХ-ын сонгууль явуулах дайны тэр их мөнгийг үр дүнгүй хийсгэхгүйн тулд, нөгөө талаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө хамгаалж үлдэхийн тулд л тэд ийм замыг сонгожээ. Олон улсын жишгээс харахад Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээд парламент тарсан бол дараагийн парламент нь уг төслийг шууд ёсчлон баталдаг аж. Үүний төлөө одоогийн УИХ-ын гишүүд зөв шийдвэр гаргах гэж байна.
Д.Лхагвадорж
Эх сурвалж: http://mongolianchannel.com
Сэтгэгдэл ( 17 )
Тарсан ч монголчууд эд хулгайч нараа дахиад л сонгоно. Харж л байгаарай. ЖДҮчид дахиад л гараад ирнэ. Хулгайчид хөшөө босгож, магтан дуулдаг монголчууд хулгайч нараа дахиж сонгохоо л сонгоно.
Лхагвадорж авгай та Үндсэн хуулийн ямар заалт юунд гай болсныг бичээд үзүүлээч. Үндсэн хууль биш авилга, хулгай болсон юм шүү. Гадна дотнын авилгын захиалгаар үндсэн хуулийг хөнөөж, авилгын засгийг бүрэн тогтоох гэж байна. Санасандаа ч хүрэх байх аа. Та баярлаж болно.
Энэ 47 гишүүн бид нар нэр дэвшихгүй гэдгээ зарлаа Тэгвэл улс орноо бодсон байна гэж үзнэ Нэр дэвшвэл өөрсдийгөө бас МАНАН мафиг дэмжсэн гэж үзнэ
УИХ яаралтай тарах нь көв.
УИХ ТАРАХГУЙ ТАЙВАН АМГАЛАН БАЙЦГАА. ЦАГАА ТУЛАХАД ЧАЦГА ЦАРАЙЛНА. ХЭРВЭЭ ЭНЭНДЭЭ ТУЛВАЛ ЗАСАГ ЭМХЛЭГДЭХГУЙ ЖЕНКОД БУХ ЭРХ МЭДЭЛ ОЧНО. ЭНЭ УЕД АРД ТУМЭН НЭГЭН ЗЭРЭГ АМАА БАРИНА. ХУУК ХЭНД ДОРЛУУЛЭЭД БАЙНА ЯМАР УЧРААС
МАН дэмжиж байна.уих тар
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319
Za shaagaad naad heden hulgaich chin sandalaasaa hovrphgui baih l gej moroodoj bgaa. Yun goy yum yaridiin
Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал хэдхэн хүний суудлаас амин чухал учир ийм замыг сонгохоос аргагүй гэдэг дээр санал нэгдэж, одоогоор УИХ-ын 47 гишүүн парламентийг тараахаар гарын үсгээ зураад байгаа аж. Хамгийн хачирхалтай нь Төрийн ордонд том самбар байрлуулж УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж байсан АН болон М.Энхболд тэргүүтэй 27-ийн хувьд одоо болохоор эсэргүүцээд эхэллээ. Хариуцлагаа тооцож байж дараа нь УИХ тарах хэрэгтэй гэдэг ядмаг гох дэгээг бодож олжээ.
МАНАН мафийнхан сандарах нь аргагүй. Идсэн ууснаа иргэдэд буцаан өгч нарсандаа залрах болоод сандарч буй нь тэр.
Хулгайчууд хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч буруугаа хүлээсэн ДҮР үзүүлж ТАРНА гэж байна нэг нь ч эргэж гарахгүй дээ
Лхагвадоржоо таван бор цаасны төлөө захиалгаар ийм хөгийн юм бичдэгээ боль. Олон нийт тэртэй тэргүй асуудлын наад цаадыг ойлгохын дээдээр ойлгож байгаа. Чам шиг худалдагдсан бичээчийн үг илүүднэ
Өөрсдөө мэдээ
Tarah ni zuv. Zaluuchuudiig tulhuu oruul....
Арчаагүй УИХ тарах нь зөв хулгайч луйварчдад хариуцлага ч тооцох ёстой
Муусайн хулгайчууд ханатлаа идчихээд одоо тарж алга болох нь шив дээ.