Ээлжит бус сонгуулийн чимээ АН-ыг сандаргаж эхэллээ

Админ | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

Ирэх арваннэгдүгээр сард УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах тухай асуудал улс төрийн хүрээнд эрчтэй тархаж байна. МАН-ын бүлгийн гишүүдийн гаргасан энэ саналыг тойрч УИХ-ын гишүүд ч байр сууриа илэрхийлээд эхэлжээ.

УИХ-д 65 суудалтай МАН-ын бүлэг засаглалын хямрал, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгох үндэс болж байсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг амжилттай зохион байгуулсан. Гэвч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал асуудал хоёрдугаар хэлэлцүүлгийн үед гацаанд орж, Ард нийтийн санал асуулга явуулах хэмжээнд хүрээд зогсов.

Ард нийтийн санал асуулгыг явуулахад 30 орчим тэрбум төгрөг зарлагдахад хүрнэ гэсэн тооцоо гарсан байгаа. Мөн УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуультай дүйх санал асуулгын тойрог, хэсгийн хороо, хүн хүч ажиллана. Тиймээс МАН-ын бүлэг эдийн засгийн хүндрэл, ахин найман жил өөрчилж амжихааргүй болж мэдэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг хамгаалж, хугацаанаас нь өмнө ээлжит бус сонгууль явуулах нэлээн том хэмжээний эрсдэлтэй шийдвэрийг гаргаж байгаа бололтой.

Харин энэхүү ээлжит бус сонгуулийн чимээ сөрөг хүчин АН-ыг нэлээн сандралд оруулж эхэлжээ. Энэ сарын 17-ны шөнө энэ асуудлаар яаралтай хурал зарласан бөгөөд олигтой шийдэлд хүрч чадаагүй, дарга нар хоорондын нанчилдаан болоод өнгөрсөн талаар АН-ынхан ярьж байна.

АН энэ УИХ-ыг тарахыг нэг биш удаа шаардаж байгаа. УИХ дахь АН-ын бүлэг бүрэн бүтэн байхдаа УИХ-ыг тарахыг шаардсан мэдэгдэл гарган, чуулганы танхимд гишүүдийн гарын үсгийг зуруулж байсан. Өнгөрсөн хавар ч тэд энэ байр сууринаасаа гангаахгүй бөгөөд УИХ-ын хаврын чуулган эхэлсэн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Төв талбайд жагсаал зохион байгуулж байв.

Аль нэг сонгуульд нэр дэвшиж, ялж, олонхи болж, эрх мэдлээ ашиглах асуудал л энэ намынханд хамгийн чухал бололтой

Үүнээс гадна АН-аас нэр дэвшиж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга энэ УИХ-ыг тарах ёстой гэсэн сануулгыг хэд хэдэн удаа өгч, УИХ-ын чуулганы индэр дээр энэ үгээ хэлж байсан.

Гэвч УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах жинхэнэ мэдээг АН одоо ил далд бодитойгоор эсэргүүцэж эхэллээ. Намын нэр хүндээ золисолж, төрийг гацаанаас гаргах, өнөөдрийн засаглалын нөхцөл байдлаас үүдэн гардаг улс төрийн хүндрэлүүд, цаашлаад иргэдийн амьдралыг өөд нь татах боломжыг бүрдүүлэх ёстой гэж үзсэн  МАН-ын  бүлгийн гишүүдийн саналыг АН яагаад эсэргүүцэж байгаа вэ. Энэ асуултын хариу АН-ын маскны ар дахь жинхэнэ төрхийг гаргаад ирэх болов уу.

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, Үндсэн хуулийн Ард нийтийн санал асуулгатай зэрэгцэн УИХ-ын шинэ сонгуулийг явуулах зориг гаргана гэдэг бол эрх баригч намд том эрсдэл. Нэг намын 65 гишүүнээс бүрдсэн парламентаа тарааж, улс орны эрх ашгийг илүүд үзэж байгаа энэ УИХ-ыг бас чадамжтай байна гэж үзэж болно.

Харин АН-д УИХ дахь сөрөг хүчин. Эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавих сөрөг хүчний байр суурь АН-д чухал биш. Улс орны эрх ашиг бүүр ч чухал биш. Аль нэг сонгуульд нэр дэвшиж, ялж, олонхи болж, эрх мэдлээ ашиглах асуудал л энэ намынханд хамгийн чухал бололтой юм. АН буруу асуудлыг эсэргүүцдэг юм биш, улс орны эрх ашгийг шингээсэн зөв хэргийг ч эсэргүүцэхийн тулд эсэргүүцдэг, тэрийгээ улс төр гэж нэрлэдэг гажиг зуршилтайгаа энэ удаагийн асуудал дээр нотлоход бэлэн байна.

Эх сурвалж: Updown.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц.Цэнгэл(139.5.216.235) 2019 оны 09 сарын 21

Голыг нь олоод хэлчихэв бус уу!?

0  |  0
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319

0  |  0
Ан-ын гишүүн(202.179.26.186) 2019 оны 09 сарын 20

Луухаан Эрдэнэбат УИХ тар гээд л хашгираад гүйгээд байсан насан. Өөрөө Эрдэнэтийн 49 хувиас хувь хүртсэн асуудлаараа , хужаа ах нартаа Монголын эрчим хүчний бизнесийг бэлэглэх гэрээ байгуулсан асуудлаараа эрүү үүсэнгүүт МАНА дээрээ гүйж ороод хамгаалалтанд орчихсон. Одоо сонгүүль болоод шинэ, шудрага гишүүд гарч ирээд шоронд хийчихнэ гэхээс өмдөндөө бааж байх шиг. Капитал банк иргэд болон нийгмийн даатгалын олон зуун тэрбумыг зувчуулж, барьцааны хөрөнгийг хогоор сольсон хэрэгийг мөн шудрага, шинэ хүмүүс гарч ирээд илчлэх вий гэхээс айж, ЖДҮ-чидтэйнээ хэд хоног ч гэсэн амар байх нь өлзийтэй

0  |  0
Ан-ын гишүүн(202.179.26.186) 2019 оны 09 сарын 20

Луухаан Эрдэнэбат УИХ тар гээд л хашгираад гүйгээд байсан насан. Өөрөө Эрдэнэтийн 49 хувиас хувь хүртсэн асуудлаараа , хужаа ах нартаа Монголын эрчим хүчний бизнесийг бэлэглэх гэрээ байгуулсан асуудлаараа эрүү үүсэнгүүт МАНА дээрээ гүйж ороод хамгаалалтанд орчихсон. Одоо сонгүүль болоод шинэ, шудрага гишүүд гарч ирээд шоронд хийчихнэ гэхээс өмдөндөө бааж байх шиг. Капитал банк иргэд болон нийгмийн даатгалын олон зуун тэрбумыг зувчуулж, барьцааны хөрөнгийг хогоор сольсон хэрэгийг мөн шудрага, шинэ хүмүүс гарч ирээд илчлэх вий гэхээс айж, ЖДҮ-чидтэйнээ хэд хоног ч гэсэн амар байх нь өлзийтэй

0  |  0
Батхүү(112.72.12.5) 2019 оны 09 сарын 19

Эрдэнийг ерөнхий сайд болчих вий гэхээс санаа зовж бн

0  |  0
Бах мэлхий(103.229.122.71) 2019 оны 09 сарын 19

Эрдэнэ ван байгаа цагт АНд хэзээ ч саналаа өгөхгүй

0  |  0
Top