МАН-ын 47 гишүүн нийгмийн захиалгыг биелүүлэхээр нэгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19


Бид ардчилсан тогтолцоонд шилжсэн цагаас хойш гучаад жилийн хугацаанд засаглалын хямралд олонтаа өртөж нуруугаа авахуулж хаширсан улс. Засаглалын хямрал өөрөө нийгэм эдийн засаг, улмаар ард түмний амьдралд асар их хохирол учруулсан жишээг энд дурдах нь илүүц хэрэг биз ээ. Ерөөсөө үүний агуулга нь Үндсэн хуульд байна гэдгийг олон удаа ярьж байсан ч зориглон хөдөлсөн нь үгүй.

Харин өнгөрөгч 2016 оны сонгуулиар ард түмэн МАН-д үнэмлэхүй санал өгсөн нь “Үндсэн хуулиа өөрчил, засаглалын хямралаас гаргаад өг, энэ нийгмийг сайн сайхан болго” хэмээн захиалсан мэт. Тиймдээ ч эрх баригчид ард түмний захиас даалгаврын дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг чамгүй сайн зохион байгуулж, Ард нийтийн санал асуулгаар шүүн тунгаахаар боллоо.

Үндсэн хууль өөрчилнө гэдэг амаргүй. Сөрөг хүчин, Ерөнхийлөгч, парламентад суудалгүй намууд, судлаачид гээд төрөл бүрийн санал, хуулийн төслүүд эрхийн дагуу оруулж ирж байна. Ерөнхийлөгчийн зүгээс гэхэд Ерөнхийлөгчийн засаглалтай болж, ардчиллаас ухрах, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгон төсөв тэлэх, бүрэн эрхийн хугацааг нэг жилээр нэмж бантагнуулах зэрэг ард түмний саналд үл нийцэх төсөл оруулж ирснийг олонхийн бүлэг хүлээн аваагүй. Тиймээс өөрийнх нь хаанчлах санаа унасан учраас Ерөнхийлөгч төслөө татчихлаа.

“Парламент тар, УИХ-ыг тараая” хэмээн өдөр шөнөгүй агсам тавьж байсан АН-ынхан “амьсгал” хураачихлаа

АН-ынхан ч хэлэлцүүлгээс гарчихлаа. Уг нь АН болон Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн саналуудын дийлэнх хувийг эрх баригчид хүлээн авсан. Ямар ч боломжгүй зарим зүйл дээр татгалзсан байдаг юм. Жишээ нь, хоёр их гүрний дунд орших монголчууд Ерөнхийлөгчийн засаглалтай байж болохгүй. Сайн муу ч 76 толгой хэлэлцэн шийдэж байж энэ улс орны хувь заяа бүрэн оршино. Одоо 76 хүнээ яая гэж байхад юун 108 бэ гэх мэтээр ард нийт эсэргүүцэж байгаа юм. Ийм нөхцөлд улс орны төлөө яах ёстой вэ гэдэг нь эрх баригчдын хувьд томоохон сорилт байсан нь дамжиггүй. Тийм дээ ч МАН эрсдэл үүрсэн ч хамаагүй парламентаа тараая, сандал ширээтэй зууралдаж байхаар эрс шинэчлэл хийе, ялах ялагдах нь хамаагүй санал асуулгатай хамтатган дахин сонгууль явуулъя гэж зоримог шийдвэрт хүрчээ.

Гэтэл яг энэ мөчид “Парламент тар, УИХ-ыг тараая” хэмээн өдөр шөнөгүй агсам тавьж байсан АН-ынхан “амьсгал” хураачихлаа. Даргаасаа эхлээд суудлаа алдана гэсэн өчүүхэн эрх ашгаа тэврээд нам жимхэн байна. Тэдэнд ард түмэн, улс эх орны том эрх ашиг өчүүхэн ч хамаагүй бололтой. Уг нь Үндсэн хуульд буй зарим зүйл заалт, тодотговол “Дордуулсан долоон өөрчлөлт”-өөс үүдсэн засаглалын хямрал нүүрлэж, улмаар энэ нь төрийн бүтэц, ард түмний амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж байгааг хуулиар зохицуулах ёстой гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа ч зориг эс хүрэх аж. Харин МАН-ын гишүүд зориг гарган гарын үсэг цуглуулаад өдгөө 47 болсныг эх сурвалж дуулгалаа. Энэ бол нийгмийн захиалга гэдгийг эрх баригчид ухамсарласан учраас УИХ тарах нь тодорхой болж байх шиг. Дахин сонгууль явах ч магадлалүүсч байна. Харин үүнээс үүдэн дахин санал хураалт явуулж төсвийн мөнгө үрэх гэлээ гэх сөрөг мэдээлэл ч яваад эхэлжээ. Ард түмний санал асуулгад 29 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байгаа. Нэгэнт л ард нийтээс санал асуухад зориулан 29 тэрбум төгрөг гаргаж байгаа учраас зөвхөн санал асуулгад бус сонгуультай хамтатган төсөв хэмнэж байгааг харин ч сайшаах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл “Нэг сумаар хоёр туулай буудаж” байна гэсэн үг. Тэгээд ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээд парламент тарсан бол дараагийн парламент нь уг төслийг шууд соёрхон баталдаг олон улсын жишиг бэлэн байна.

Гэвч “Сайн хажуугаар саар” гэгчээр Ерөнхийлөгч, сөрөг хүчний улайрлаас харж байхад ард нийтийн санал асуулгын ирцийг хүргэхгүй байх тал дээр ч ажиллаж магадгүй юм байна. Өөрөөр хэлбэл энэ улс орны сайн сайхны төлөө зорьж байгаа үйлсийг таслан зогсоох тухай бодож байгаа та бидний төлөөлөл төрд бас байна гэсэн үг. Тэгэхээр энэ тал дээр ч ард түмэн ухаалаг хандах нь ойлгомжтой. Яагаад гэхээр өөрийнхөө сайн сайхны төлөө хүн бүр л гараа өргөх хэрэгтэй биз дээ. Ямартай ч дугаар шилжих мөчид УИХ-ыг тараахаар гарын үсэг зураад байсан 47 гишүүн дээр нэмэгдэх хандлага байгааг эх сурвалж хэлсэн.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319

0  |  0
anchin(43.228.131.90) 2019 оны 09 сарын 20

tarval naranhuu javhlan baasan huu gesen nohduud ongorloo dahij hezee ch garahgui azaar l garsan golionuud sh dee

0  |  0
Батхүү(112.72.12.9) 2019 оны 09 сарын 19

Одоо их хурал тарах нь буруу угаасаа хуулинд өөрчлөлт оруулах нь зөв эхний удаа давхар дээл гишүүнийг эргүүлж татах зэрэг онцгой хэдэн асуудлыг сайн хэлэлцэж батлах хэрэгтэй

0  |  0
эр хүн(202.21.109.74) 2019 оны 09 сарын 19

Улс оронд яг одоо өөрчлөлт шинчлэлт хийх цаг болсон 30 жил өнгөрлөө нэгэн үеийнхэний түүчлэх шинэ эрин ирчихсэн байна хөгшин бурхинууд минь ээ

0  |  0
Zochin(66.181.161.69) 2019 оны 09 сарын 19

AN iinhan ugiin hog shaaruud, bidniig yaduu zuduu bolgood oorsdooo bayajsan novshnuud. Halh goliin yalaltiin bayaraar hulgaich Bat uul ichij uhehgui zuguur siuj chadsan uu, Baatar ch geh shig novsh

0  |  0
Привет (66.181.190.154) 2019 оны 09 сарын 19

ТАРАХГУЙ МАН-ЫН ШОУ. ТЭРЭНДЭЭ ТУЛБАЛ ЖЕНКОД БУХ ЭРХ МЭДЭЛ ОЧНО. ЗИ ЗАСАГ УДИРДАНА

0  |  0
Amar(202.179.26.76) 2019 оны 09 сарын 19

УИХ тарж МАНАН мафийгаас нэг мөсөн салах нь түмэн зөв.

0  |  0
Эрдэнэбат(203.91.115.39) 2019 оны 09 сарын 19

АН-ынханд албан тушаал түр чгэсэн багаар ч хамаагүй үлдэх л сонирхол байгаа. Шүүх засаглал шинэчлэгдэнэ гэхээс өмдөнд нь дусаж яваа амьтад

0  |  0
Эрдэнэбат(203.91.115.39) 2019 оны 09 сарын 19

АН-ынханд албан тушаал түр чгэсэн багаар ч хамаагүй үлдэх л сонирхол байгаа. Шүүх засаглал шинэчлэгдэнэ гэхээс өмдөнд нь дусаж яваа амьтад

0  |  0
ганаа(202.126.89.13) 2019 оны 09 сарын 19

Зѳв шүү

0  |  0
ганаа(202.126.89.13) 2019 оны 09 сарын 19

Зѳв шүү

0  |  0
ганаа(202.126.89.13) 2019 оны 09 сарын 19

Зѳв шүү

0  |  0
зочин(203.91.116.118) 2019 оны 09 сарын 19

УИХ чадамжгүй боллоо,, гээд бүгд сүүлийн нэг жил орилсон биз дээ,,, Одоо Үндсэн хуулиа батлаад тараачих,,,,Шинэ баг бүрэлдэхүүн гарч ирж ажиллана биз Ер нь бол зөв шүү,,,,

0  |  1
зочин(59.153.115.18) 2019 оны 09 сарын 19

Тарах нь зөвөө.

0  |  0
кккк(182.160.35.170) 2019 оны 09 сарын 19

Нийгмийн захилга мөн үү?

0  |  0
Top