Испани Дэлхийн аварга болж, Рубио шилдэг тоглогчоор шалгарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Хятадын Бээжин хотод сагсан бөмбөгийн ДАШТ өндөрлөлөө. Аваргын төлөө Аргентин, Испанийн шигшээ багууд өрсөлдсөн.

Испаничууд тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч, удалгүй 23-14 буюу есөн онооны зөрүүтэй ялж эхэллээ. Эхний үе дуусахад тооны харьцаа 43-31 болж, нэмэгдсэн байлаа.

Сүүлийн хагаст ч Испанийн баг илүүрхсээр Аргентинд ялах ямар боломж олгосонгүй, 95-75 хорин онооны зөрүүтэй үнэмлэхүй ялалт байгууллаа.
 


Испанийн Рики Рубио хорин оноо авсан бол Аргентинаас Габриэль Дек 24 оноо авчээ.

Испаничууд 2006 оноос хойш дэлхийд хоёр дахь удаагаа тэргүүлж байгаа нь энэ. Тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан Испанийн Рубио нэг тоглолтод дунджаар 16,4 оноо, 4,6 самбараас бөмбөг авалт, 6,0 оновчтой дамжуулалт хийжээ.
 

Хүрэл медалийн төлөө Франц, Австралийн багууд тоглолоо. Австраличууд тоглолтыг эрчтэй эхлүүлж, эхний хагаст есөн оноогоор тэргүүлж байсан ч сүүлийн хагаст гүйцэгдэн, 59-67 ялагдлаа.

Францын багаас Нандо де Коло 19 оноо авсан байна.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.17) 2019 оны 09 сарын 17

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top