“Токио 2020” олимпын наадмын өмнөх том сорилго болсон ДАШТ-д амжилт тааруухан оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нар хариуцлага хүлээн, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдсэн билээ. Шигшээ баг Токиод болсон дэлхийн аваргын тэмцээнийг эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн М.Уранцэцэгийн ганц хүрэл медальтай өндөрлүүлсэн.
Тэдний оронд хэнийг томилох нь бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан. Өнөөдөр Монголын жүдо бөхийн холбооноос фэйсбүүк хуудсаараа дамжуулан, Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Монгол Улсын Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг сонгож байгаагаа зарлалаа.
Жүдо бөхийн холбооны мэдэгдэлд “Монголын Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо. Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин Х.Болдбаатар өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжиннямаас ажлаа хүлээж авах бөгөөд тэрбээр шигшээ багийн дасгалжуулагчдын багаа өөрөө бүрдүүлж, 2020 оны Токиогийн олимпын наадамд оролцох юм. ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ” гэж дурджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
Монхзаяа чинь эхнэр нь билуу