Тэрүнофүжи тав дараалан яллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Макүшитагийн зүүний 27-д бичигдсэн озэки асан Тэрүнофүжи өнөөдөр тав дахь ялалтаа авлаа.

“Арашио” дэвжээний Вакатакамотог ялснаар макүшита зиндааг тэргүүлж эхэллээ. Озэкигоос жонидан хүртэл банцүкэ буурсан байсан тэрээр чансаагаа дээшлүүлсээр байна. Түүнд хоёр барилдаан үлдсэн.

Одоогийн байдлаар макүшитад нэг ч уналгүй тав давсан бөх түүнтэй нийлээд гурав бий. Тэрүнофүжи макүшитагийн долоо дахь бөх, комүсүби асан Чиёоотори, маэгаширагийн нэгт бичигдэж байсан Чиёонокүни гэсэн “Коконоэ” дэвжээний бөхчүүдтэй таарах магадлал өндөр байна.

Тэрүнофүжигийн сүүлийн 4 башё

2019 оны 3-р сар жонидан 48  7-0

2019 оны 5-р сар Санданмэ 49  6-1

2019 оны 7-р сар Макүшита 59  6-1

2019 оны 9-р сар Макүшита 27  5-0

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.173) 2019 оны 09 сарын 18

Ene mayagaaraa yavbal daraa jiliin zunaas deed zindaad orchix bx

0  |  0
Ttsee(202.126.89.140) 2019 оны 09 сарын 17

Hze deed zindaand oroh bolmjtoi ve ene mygaara yvnal

0  |  0
Top