Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 14-22-нд Казахстаны нийслэл Нур-Султан хотын "Барыс Арена” цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ тэмцээний олимпын 12 жинд эхний 6 байр эзэлсэн тамирчид “Токио 2020” олимпын эрхээ авах юм.
ОХУ-ын шинжээчид ирэх ДАШТ-ий талаар жин тус бүрд судалгаа хийж, түрүүлэх магадлалтай бөхчүүдийг нэрлэжээ.
65 кг-ын жин хамгийн өрсөлдөөнтэй жинд тооцогдож байгаа. Өнгөрсөн ДАШТ-ий дөрвөн медальт бөхийн гурав нь Нур-Султанд барилдана. ОХУ-аас энэ жинд Гажимурад Рашидов барилдах юм.
65 кг. Гажимурад Рашидов (Дагестан)
Еюропын хошой аварга (2016, 2018)
ДАШТ-ий хос мөнгөн медальт (2017, 2018)
Дэлхийн аварга болох магадлал 40-60%
Гажимурад Рашидов ДАШТ-ий финалд хоёр удаа барилдаж байсан хашир бөх. 61 кг-ын жинд 2017 онд Парист Азербайжаны Гаджи Алиевт (1:7), 2018 онд Будапештэд Кубын Йовлис Боннед (5:5) ялагдаж байв.
Энэ жилээс Гажимурад 65 кг-д барилдаж, “Иван Ярыгин”-д хүрэл медаль хүртсэн, долоодугаар сард УАШТ-д түрүүлж, ДАШТ-ий шигшээ багт орсон юм.
Энэ жинд түүнээс гадна алтан медалийн төлөө өрсөлдөх дөрвөн бөх байна. Олимпын аварга Владимир Хинчегашвили, олимпын медальт, дэлхийн гурван удаагийн аварга Гаджи Алиев (Азербайжан), өнгөрсөн жилийн дэлхийн аварга Токүто Отогүро (Япон), Азийн наадмын аварга, 2018 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Бажранг Пуния (Энэтхэг) нарыг нэрлэж болно.
Энэ таван бөхтэй Кубын Алехандро Вальдес, Украины Гор Оганесян, Туркийн Селахиттин Киличсалаян, Хойд Солонгосын Хан Сонг Ким, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Даулет Ниязбеков нар өрсөлдөх магадлалтай.
Битүү мориор Унгарын Исмаил Мусукаев, Беларусийн якут бөх Нюргун Скрябин, Бахрейний дагестан бөх Гажимагомед Алиев нар нэрлэгдэж байна.
Дагестаны чөлөөт бөхийн холбооноос бөх сонирхогчид дунд энэ жинд хэн түрүүлэх вэ гэсэн санал асуулга явуулахад 50,1 хувь нь Рашидовыг нэрлэжээ.
65 кг-ын UWW чансаа
1. Бажранг Пуния (Энэтхэг) – 78 оноо; 2. Такүто Отогүро (Япон) – 60; 3. Ахмед Чакаев (ОХУ) – 41; 4. Салахаттин Киличсалаян (Турк) – 32; 5. Начын Куулар (ОХУ) – 32; 6. С.Окасов (Казахстан) – 30; 7. Т.Тулга (Монгол) – 28; 8. Нюргун Скрябин (Беларусь) – 28; 9. Гажимагомед Алиев (Бахрейн) – 26; 10. Алехандро Вальдес (Куба) – 25.
Сүүлийн 10 жилийн олимп, ДАШТ-ий дүн 65 кг (66 кг)
ДАШТ-2018. Будапешт. 1. Такүто Отогүро (Япон); 2. Бажранг Пуния (Энэтхэг); 3. Алехандро Вальдес Тобьер (Куба); 3. Ахмед Чакаев (ОХУ); 5. Георге Букур (Румын); 5. Ли Сеунг Чул (БНСУ); 7. Т.Тулга (Монгол); 8. Андрей Перепелита (Молдав); 9. Нюргун Скрябин (Беларусь); 10. Димитар Иванов (Болгар).
ДАШТ-2017. Парис. Зураби Якобашвили (Гүрж); 2. Магомедмурад Гажиев (Польш); 3. Алан Гогаев (ОХУ); 3. Алехандро Вальдес Тобьер (Куба); 5. Мустафа Кайа (Турк); 5. Азамат Нуриков (Беларусь); 7. Адам Батыров (Бахрейн); 8. Франклин Гомес Матос (Пуэрто-Рико); 9. Агагусейн Мустафаев (Азербайжан); 10. Мейсам Насири (Иран).
Олимпын наадам-2016. Рио-де-Жанейро. 1. Сослан Рамонов (ОХУ); 2. Тогрул Аскеров (Азербайжан); 3. Франк Чамизо (Итали); 3. Ихтиер Новрузов (Узбекистан); 5. Франк Молинаро (АНУ); 5. Г.Мандахнаран (Монгол); 7. Алехандро Вальдес Тобьер (Куба); 8. Борислав Новачков (Болгар); 9. Франклин Гомес Матос (Пуэрто-Рико); 10. Зураби Якобишвили (Гүрж).
ДАШТ-2015. Лас-Вегас. 1. Франк Чамизо (Итали); 2. Ихтиер Новрузов (Узбекистан); 3. Сослан Рамонов (ОХУ); 3. Сайед Ахмад Мохаммади (Иран); 5. Г.Мандахнаран (Монгол); 5. Тогрул Аскеров (Азербайжан); 7. Магомедмурад Гажиев (Польш); 8. Георг Букур (Румын); 9. Автандил Кенчадзе (Гүрж); 10. Брент Меткалф (АНУ).
ДАШТ-2014. Ташкент. 1. Сослан Рамонов (ОХУ); 2. Сайед Ахмад Мохаммади (Иран); 3. Г.Мандахнаран (Монгол); 3. Михаил Сава (Молдав); 5. Азамат Нуриков (Беларусь); 5. Мустафа Кайа (Турк); 7. Даичи Такатани (Япон); 8. Франклин Гомес Матос (Пуэрто-Рико); 9. Георг Букур (Румын); 10. Магомед Муслимов (Азербайжан).
ДАШТ-2013. Будапешт. 1. Дэвид Сафарян (Армен); 2. Ливан Лопез (Куба); 3. Магомед Курбаналиев (ОХУ); 3. Г.Мандахнаран (Монгол); 5. Леван Келехсашвили (Гүрж); 5. Жин Хек Кан (БНСУ); 7. Саба Болажи (Герман); 8. Хайслан Гарсия (Канад); 9. Такахиро Иноүэ (Япон); 10. Александр Koнтоев (Беларусь)
Олимпын наадам-2012. Лондон. 1. Тацүхиро Ёнемицү (Япон); 2. Сушил Кумар (Энэтхэг); 3. Акжурек Танатаров (Казахстан); 3. Ливан Лопез (Куба); 5. Рамазан Шахин (Турк); 5. Жабраил Гасанов (Азербайжан); 7. Хайслан Гарсия (Канад); 8. Дэвид Сафарян (Армен); 9. Ихтиёр Новрузов (Узбекистан); 10. Али Шабанов (Беларусь);
ДАШТ-2011. Истамбул. 1. Мехди Тагави (Иран); 2. Тацүхиро Ёнемицү (Япон); 3. Жабраил Гасанов (Азербайжан); 3. Ливан Лопез (Куба); 5. Леонид Базан (Болгар); 5. Адам Батыров (ОХУ); 7. Иннокентий Иннокентьев (Кыргызстан); 8. Якуб Каченак (Словак); 9. Андрей Стадник (Украин); 10. Владимир Готишан (Молдав)
ДАШТ-2010. Москва. 1. Сушил Кумар (Энэтхэг); 2. Алан Гогаев (ОХУ); 3. Жабраил Гасанов (Азербайжан); 3. Хеандри Гарсон (Куба); 5. Б.Батзориг (Монгол); 5. Хайслан Гарсия (Канад); 7. Генрих Барнс (ӨАБНУ); 8. Мартин Даум (Герман); 9. Юрий Поляк (Израиль); 10. Aкжурек Танатаров (Казахстан)
ДАШТ-2009. Хернинг, Дани. 1. Мехди Тагави (Иран); 2. Расул Жукаев (ОХУ); 3. Леонид Спиридонов (Казахстан); 3. Тацүхиро Ёнемицү (Япон); 5. Мухаммед Ильхан (Турк); 5. Сушил Кумар (Энэтхэг); 7. Жабраил Гасанов (Азербайжан); 8. Андрей Стадник (Украин); 9. Чунг Сонг Ян (Хойд Солонгос); 10. П.Өнөрбат (Монгол)
Сэтгэгдэл ( 0 )