БНХАУ-ын Спортын удирдах газраас “Токио 2020” олимпын наадамд бэлтгэж байгаа бүх тамирчдад ОХУ-ын “Движение вверх” киног үзэхийг албан ёсоор үүрэг болгосон байна.
Найруулагч Антон Мегердичевийн "Движение вверх" кино өнгөрсөн 6-8 сард Хятадын кино театруудад гарч, Хятадад хамгийн их орлого олсон орос киногоор шалгарсан. Нэг зуны дотор 90 сая юань буюу 13 сая ам.долларын ашиг олсон юм. Мөн Хятадад хамгийн их орлого олсон спортын киноны жагсаалтад Энэтхэгийн “Дангал” киноны дараа бичигджээ.
"Движение вверх" кино нь 1972 оны Мюнхений олимпод ЗХУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг АНУ-ын багийг тоглолт дуусахад гурван секунд дутуу байхад ялж байгаа бодит түүхийг өгүүлнэ.
Энэ киног Хятадын олимпын багт үзүүлэхэд алдарт сагсан бөмбөгч, одоо Хятадын сагсан бөмбөгийн холбооны тэргүүний алба хашиж байгаа Яо Мин их нөлөөлжээ. Түүнд кино маш их таалагдсан бөгөөд БНХАУ-ын Спортын удирдах газарт гардуулан өгчээ. Ингээд тус газраас "Движение вверх" киног медалийн төлөө өрсөлдөх Хятадын олимпын тамирчдад эцсээ хүртэл эх орныхоо төлөө тэмцэх сэтгэл санааны хүч олгоно гэж үзэн олимпын багт заавал үзүүлэх тушаал гаргасан байна.
Сэтгэгдэл ( 0 )