“Gateway International” компанийн нэрэмжит кросс гүйлтийн тэмцээн болно

2019 оны 09 сарын 17

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос “Гэйтвэй интернашинал Эдюкейшн корпорейшн” компанийн нэрэмжит бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээнийг  энэ сарын 22-нд 11:00 цагаас зохион байгуулна.

Тэмцээн “Хүннү молл” төвөөс 18 км зайтай, Төв аймаг явах зам дээр болох бөгөөд тамирчдыг Сүхбаатарын талбайгаас өглөө 08.45 цагт автобусаар авч явах юм.
 


Тэмцээн өсвөр, насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар явагдана. Өсвөрийн тамирчид 1000, 2000, 3000, 5000 метрийн зайд өрсөлдөх бол насанд хүрэгчид 18-34, 35-54, 55-аас дээш гэсэн гурван насны ангилалд 5000 метрт хүч сорино.

Тэмцээний үеэр төрөл бүрийн төлбөрт хөгжөөнт тоглоомууд, амттай сайхан хоол хүнсний үйлчилгээ явагдана.

Оролцсон тамирчид энгэрийн номероор, үзэгчид тасалбараар сугалаанд оролцох эрхтэй. Сугалаанд: Компьютер, гар утас, таблет, спортын хэрэглэл, арьс арчилгааны бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа, шүдний эмнэлэгт үнэгүй үзүүлэх эрхийн бичиг гэх мэт олон хонжвор та бүхнийг хүлээж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top