Өнөөдөр Казахстаны нийслэл Нур-Султан хотод бөхийн төрлийн ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлж байна. Эмэгтэйчүүдийн 50, 53 кг-ын олимпын жин, 55, 72 кг-ын олимпын бус жингийн барилдаан болно.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд барилдах манай Ц.Намуунцэцэг эхний тойрогт ОХУ-ын Екатерина Полещуктай таарсан. Түүний хэсэгт энэ жингийн бараг бүх томчууд цуглажээ. Олимпын гурван медальт Мария Стадник, Азийн аварга Японы Юки Ирие, 2016 оны олимпын хүрэл медальт Хятадын Сун Янан нар байна. Оросын бөхийг ялахад энэ томчуудын хэн нэгтэй нь таарна.
Сэтгэгдэл ( 0 )