“Улаанбаатар түншлэл-2019” үзэсгэлэн, яармаг амжилттай боллоо

2019 оны 09 сарын 17


Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармагийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нар хамтран 2019 оны есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд амжилттай зохион байгууллаа. 

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай холбогдуулан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчлах, түншийн харилцааг хөгжүүлэх, зах зээлийг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус үзэсгэлэнд ОХУ, БНСУ, Беларусь, Тайвань зэрэг улсуудаас 40 гаруй аж ахуйн нэгжүүд, дотоодын 60-н аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад, дотоодын үйлдвэрлэгчдэд сурталчлан танилцууллаа.

Үзэсгэлэнд барилгын материал, жижиг тоног төхөөрөмж, мэдээллийн технологи, банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ, ноос ноолуур, арьс ширэн эдлэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, шинэ техник, технологи, инноваци, гар урлал, бэлэг дурсгал, үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүн гэсэн нэр төрлөөр дотоодын 60 гаруй аж ахуйн нэгжүүд оролцсоноос үзэсгэлэнг Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцан дараах шилдэг номинациудын эздийг шалгаруулж, 2019 оны есдүгээр сарын 15-ны өдөр шагнал гардууллаа.
 

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ШИЛДГҮҮДЭЭР ШАЛГАРСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮД
 

  1. “ОНЦЛОХ ШИНЭ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр “ХАТАН СҮЙХ ИМПЕКС” ХХК-ийн  “Хонины ясны шөл” нэрийн бүтээгдэхүүн;
  2. “ОНЦЛОХ ШИНЭ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр “СҮҮ” ХК-ийн “АМТЛАГ” нэрийн хад жимстэй, гүзээлзгэнэ жимстэй мөхлөгтэй тараг бүтээгдэхүүн;
  3. “ОНЦЛОХ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр “ДэНД” ХХК-ий “Хүүхдийн бэлтгэлийн хослол” бүтээгдэхүүн;
  4. “ШИЛДЭГ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН” - “ВИТАФИТ ИНВЕСТ” ХХК-ийн Монгол орны Хөвсгөл, Завхан аймагт ургасан жимсээр “ЗЭРЛЭГ ЖИМС” 2 нэр төрлийн бүтээгдэхүүн;
  5. “ШИЛДЭГ ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр “НОЁН-УУЛ ЭРДЭНЭ” ХХК-ийн “Сalvet”брэндийн цуврал дарс бүтээгдэхүүн;
  6. “ШИЛДЭГ ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр “УХААСАР” ХХК-ийн Польш Улсын “YАТО”брэндийн цуврал гэр ахуй болон ажлын багаж бүтээгдэхүүн;
  7. “ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НОУ ХАУ НЭВТРҮҮЛСЭН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр Анагаах ухааны хүрээлэнгийн “Дерма лаб”ХХК-ийн “ГАНГАН” брэндийн үс хуйхны эмчилгээний бүтээгдэхүүн  шампунь, ангижруулагч, тэжээлийн тос багц бүтээгдэхүүн;
  8. “ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ МОНГОЛ БРЭНД”–ээр “МОНКРЕМ” ХХК-ийн “Шинэчилсэн халгай шампунь” нэрийн  бүтээгдэхүүн;
  9. “ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ МОНГОЛ БРЭНД”-ээр  “МОГОЛ НООС” ХК-ийн 100 хувь хонины ноос, ноолуураар үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүн;
  10. “ҮЛГЭР ЖИШЭЭ ОРОЛЦОГЧ”-оор “АГНИ” ХХК;
  11. “ШИЛДЭГ САВ БАГЛАА БООДОЛТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН” –ээр “МОНОС ХҮНС” ХК-ийн“Энхжин” цуврал эмчилгээний цай нэрийн бүтээгдэхүүн;
  12. “ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛ ШИНГЭЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН” –ээр иргэн Т.БОЛОРЫН “Mademoiselle Бохо” цуврал нэхмэл цүнх бүтээгдэхүүн;
  13. “ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛ ШИНГЭЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр “DREAM SHOES” ХХК-ийн эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн арьсан гуталбүтээгдэхүүн;
  14. “ХЭРЭГЛЭГЧДИЙН ТААШААЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр “БАЙГАЛЬ КАШМИР” ХХК-ийн ноолууран бүтээгдэхүүн;
  15. “ХЭРЭГЛЭГЧДИЙН ТААШААЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН”–ээр “ӨГӨӨЖ ЧИХЭР БООВ” ХХК-ийн “Өнхрүүш” нэрийн бүтээгдэхүүн


“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн, яармагийн “Гран при” буюу шилдгийн шилдгээр “МАХ ИМПЕКС” ХК  шалгарч, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “ӨРГӨМЖЛӨЛ”-ийн эздээр “МОНГОЛ ТЕКСТАЙЛ” ХХК, “ВИТАФИТ ИНВЕСТ” ХХК, гарааны бизнес эрхлэгч иргэн Т.БОЛОР нар тус тус шалгарлаа.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top