Өнөөдөр Казахстаны нийслэл Нур-Султан хотод бөхийн төрлийн ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлж байна. Эмэгтэйчүүдийн 50, 53 кг-ын олимпын жин, 55, 72 кг-ын олимпын бус жингийн барилдаан болно.
53 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяа Камеруны Жозеф Ессомбетэй эхний тойрогт таарсан. Ессомбе 2016 оны олимпод оролцож байсан 31 настай туршлагатай бөх. Африкийн АШТ-ий хоёр мөнгө, гурван хүрэл медальтай.
Түүнийг ялахад дэлхийн хос хүрэл медальтай Грекийн Мария Преволараки, дэлхийн аваргын хүрэл медальт Голландын Ессика Бласка хоёрын ялсантай барилдах юм. Энэ хэсэгт дэлхийн хошой аварга Маю Мүкаида (Япон), дэлхийн аварга Шведийн Софи Маттссон нарын томчууд оржээ.
Сэтгэгдэл ( 0 )