Чөлөөт бөхийн ДАШТ: Ц.Намуунцэцэг ОХУ-ын Полещукт ялагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17

Өнөөдөр Казахстаны нийслэл Нур-Султан хотод бөхийн төрлийн ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлж байна.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд барилдах манай Ц.Намуунцэцэг эхний тойрогт ОХУ-ын Екатерина Полещуктай таарсан.

Эхний минутад 4 оноо алдсан манай бөх нэмж, 2 оноо алдаад 6-0 болсон. Нэгдүгээр үеийн төгсгөлд санаачилгыг гартаа авч, хөлд орж, оноо авсаар 6-6 оноог тэнцүүлэхэд эхний үе дууслаа.

Гэвч хоёрдугаар үеийн эхэнд хөлдөө алдаж, хоёр оноо алдан, нийт 9-7 –гоор ялагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top