Ц.Энхтүвшин , " Таван цагариг"
Энэ есдүгээр сарын 18-27 -нд Тайландын Паттая хотноо болох 85 дахь удаагийн хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордож байна.
Энэ удаагийн ДАШТ-д манай эмэгтэй туйванчид оролцох бөгөөд 55кг -ийн жинд Ч.Нямзул, 64 кг -д Г.Ануужин, 71 кг-д О.Дархижав, 71 кг-д Ө.Сарандагина , 81 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт М.Анхцэцэг, -87 кг-ийн жигд Э.Билэгсайхан нар шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага доор өрсөлдөх юм.
Дэлхийн АШТ-ээс " Токио-2020" олимпын эрх шууд олгохгүй ч олимпын эрх олгох оноо өгөх юм. Тиймээс энэ ДАШТ -д 100 гаруй орны 600 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )