Казахстаны Нур-Султанд болж байгаа бөхийн төрлийн ДАШТ эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр манай дөрвөн бөх барилдсанаас эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн Б.Болортуяа дагах барилдаанд Кыргызстаны Мадина Надыроватай барилдана. Түүнийг ялахад хүрэл медалийн төлөө Туркийн Бедиха Гунтай барилдах юм.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн барилдаантай. Олимпын 57 кг, 76 кг болон олимпын бус 59, 65 кг-ын барилдаан болно.
Олимпын жингийн хоёр бөх маань хатуу сугалаа татлаа.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд С.Цэрэнчимэд Японы Кавай Рисакотой таарсан. Кавай домогт Каори Ичёг халз барилдаанд ялж, гэрт нь үлдээгээд ирсэн хүн тул ялагдах эрхгүй. 63 кг-ын жингийн Риогийн олимпын аварга, 2017, 2018 оны дэлхийн аварга, 2015 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга, Азийн наадмын хүрэл медальт.
76 кг-ын жинд О.Бурмаа 2018 оны Азийн наадмын аварга Хятадын Киан Жоутай таарсан. Чжоу бол Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай. Түүнийг ялахад 2017 оны дэлхийн аварга Ясмин Адартай барилдана. Ясмин 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальтай. Европын аваргад сүүлийн дөрвөн жил босоо байгаа бөх. Энэ талд ОХУ-ын Екатерина Букина, 2016 оны олимпын аварга Эрика Вейбе, Европын наадмын аварга Василиса Марзалюк нар оржээ.
Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Б.Шоовдор Румын улсын Катерина Жидачевскатай барилдана.
65 кг-ын жинд Х.Болортуяа Украины Ирина Коляденкотой таарсан.
Сэтгэгдэл ( 8 )
цэвэр ялагдсан
Цэрэнчимэд юу болов
Орхон маань байсан бол гэж.бас л бярдаж байдаг буян шүү
МАНАЙ БӨХЧҮҮД ,БАРИЦ АВАНГУУТАЙ ,МЭХЭЭ ХИЙДЭГҮЙ , ЭСРЭГ БӨХӨӨ ХӨДӨЛГӨЖ БАРИЛДАХГҮЙ НЭГ ДУТАГДАЛ БАЙДАГ ,МЭХНЭЭС -МЭХДАМЖИЖ БАРИЛДАХ НЬ ЧУХАЛ ШҮҮ !!!
Адилхан л аварга биз д. Цаад бөх нь олимпийн аварга бол манай бөх ч бас дэлхийн аварга ш тэ. Ялгаа байхгүй ээ. Ялаад л гарна.
Амжилт. Байдгаа зарцуулаад л үз. Үр дүн нь яахав ээ
Tserenchimed duu min yaln shuu.bagsh nar n harj bg shuu shavia
Аваргыг ялж байж л аварга болдог гэдэг ээ. АМЖИЛТ