Казахстаны нийслэл Нур-Султан хотод бөхийн төрлийн ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн шувтаргын барилдаан явагдаж, манай баг анхны медалиа хүртлээ.
Б.Болортуяа эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10-3 ялсан.
Шилдэг 16-д Пан Америкийн АШТ-ий хүрэл медальт Америкийн Винчестерт ялагдсан. Энэ бөх жиндээ тэргүүлсэн гэдгийг хэлэх нь зүйтэй.
Дагах барилдаанд Кыргызстаны Мадина Надироваг эхний үед 10-0 оноогоор цэвэр ялсан.
Хүрэл медалийн төлөө Туркийн Бедиха Гунтэй барилдлаа.
Барилдаан эхлээд хоёр оноо алдсан манай бөх ээлж дараалан хөл авсаар эхний үе дуусахад оноо 6:3-аар ялж байв. Хөлд ч сайн хүрч байлаа. Гэвч хоёрдугаар үе дөнгөж эхлэхэд дахиад л хөлдөө алдаж, нэг дор зургаан оноо алдсан. Бараг ялагдах шахсан алдаа байлаа. Ингээд 8:9 ялагдаж байгаад сүүлийн мөчид хөлд орон, оноо авч чадсанаар 12:9 харьцаагаар ялж, ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ.
Сэтгэгдэл ( 6 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319
Одоо негее бех еренхийлегч нь уулгамч юм шиг доор нь гавьяат болгоод л гое гое юм болноо, эруулээр харах юм энэ челеет бараг сенеж байгаа спорт ш дээ, ямар ч ирээдуйгуй, дэлхийн холбоо нь гэж манай холбооноос дээргуй дампуу газар байгаа
Mundag bna. Baharhaj bna
Mundag!
Amttai yalsan bn mundag
Mundag shuu amjilt