Чөлөөт бөхийн ДАШТ: С.Цэрэнчимэдийн Кавайтай хийсэн барилдааны бичлэг

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

Казахстаны Нур-Султанд болж байгаа бөхийн төрлийн ДАШТ эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжлэн явагдаж байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд С.Цэрэнчимэд Японы 63 кг-ын жингийн Риогийн олимпын аварга, 2017, 2018 оны дэлхийн аварга, 2015 оны ДАШТ-ий мөнгөн медальт,  Азийн гурван удаагийн аварга, Азийн наадмын хүрэл медальт бөх Кавай Рисакотой таарсан.  

Барилдаан эхлүүт зүүн хөлд орсон Рисако хоёр оноо авч, дагуулж эргүүлж, оноогоо хоёр хоёроор ахиулсаар 38 секундэд10:0 харьцаагаар цэвэр яллаа.

Рисако Кавай дараагийн барилдаануудад ялсан тул С.Цэрэнчимэд Эквадорын Лиссетте Антестэй дагаж барилдах болсон. Антес Панамерикийн нэг алт, гурван хүрэл медальтай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.24.64) 2019 оны 09 сарын 26

Хэн буруутай вэ хосоо

0  |  1
шувуу(64.119.17.126) 2019 оны 09 сарын 19

арайчдээ 10 -0 .

0  |  0
Top