Японы нийслэл Токио хотноо явагдаж байгаа мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээний макүшита зиндаанд манай бөх озэки асан Тэрүнофүжи зургаа дараалан ялж, Чиёонокүнигийн хамт башёг тэргүүлж эхэллээ.
Тэрүнофүжи комүсүби асан Чиёооторид дохёны захад шахагдсан ч сандарч тэвдэлгүй давсан. Барилдааны дараа “Барилдаан сэтгэлд хүрээгүй ч ялж чадлаа. Үзэлцээд өгье гэж бодсон ч өөрийгөө хүчээр тайвшруулсан. Дээд зиндаанд ч барилдаж байлаа. Надтай адилхан гэмтлээр чансаа буурсан бөх” гэж ярьсан байна.
Озэки цолтой 14 башё барилдаж, Эзэн хааны Цом хүртэж байсан манай бөх хоёр өвдөгний гэмтэл, чихрийн шижин өвчний улмаас жонидан хүртэл унасан озэки асан Тэрүнофүжи сэкитори болох замдаа явсаар байна. Банцүкэ нь макүшитагийн 27 дээр бичигдэж байна. Түрүүлэх юм бол макүшитагийн дээд хэсэгт дэвших болно.
Түүнтэй даваа ижил нэг бөх байгаа нь мөн л гэмтлээр унасан Чиёонокүни. Дээд зиндаанд 25, жюүрёод 16 башё барилдсан Чиёонокүни энэ жилийн нэгдүгээр сарын тэмцээнд гэмтэж, гурван башё барилдаагүй тул макүшитад унаад байгаа юм.
Хоёр бөх дээд зиндаанд хоёр барилдаж, тус бүр нэг ялж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
teneg novsh . hun chanargui mungunuus nudee uhahaas ch butsahgui naiz baaskagaa amidralgui bolgoson hog shaar