Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцаллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19


Өнгөрсөн сард Японы нийслэлд болсон жүдо бөхийн ДАШТ-д Ираны баг оролцоогүй билээ.

Тус улсын Засгийн газраас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Харин дэлхийн аварга цолоо Токиод хамгаалах ёстой байсан Саид Моллаи ганцаараа дэлхийн аваргад оролцсон. Гэвч түүнийг Ираны Засгийн газраас дарамталж, хүчээр ялагдуулсан юм.

ДАШТ дуусаад Саид Ирандаа хариагүй, Германд очиж, улс төрийн орогнол хүссэн нь шуугиан тарьсан билээ.
 


Тэгвэл Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ хэрэгтэй холбогдуулан Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцаллаа. Ираны жүдочид ийнхүү олон улсын тэмцээнд оролцож чадахгүй болж байгаа юм.

Гэхдээ зарим тамирчныг “Токио 2020” олимпын наадамд ОУОХ-ны далбаан дор оролцуулах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top