Казахстаны Нур-Султанд болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Х.Болортуяа дагах барилдаан хийлээ.
Манай бөх эхний тойрогт Украины Ирина Коляденкотой таарч, 1-3 харамсалтай ялагдсан. Харин украин бүсгүй дараагийн өрсөлдөгчдөө ялсаар алтан медалийн төлөө шалгарсан тул Х.Болортуяа дагах барилдаанд гарлаа.
Өрсөлдөгч нь Хятадын Ван Шяо Жин. Ван Японы Наоми Рүйкэг мулталсан ч дараа нь Ирина Коляденкод ялагдсан.
Хятадын бөх оноо авч, манай бөх оноог нэхсээр барилдаан дууссан. Эцсийн дүн 6-10 хятад бөх яллаа.
Ван Шяо Жин АНУ-ын Форрест Молинаритай хүрэл медалийн төлөө барилдана. Молинари мөн Украины бөхөд ялагдсан юм.
Сэтгэгдэл ( 0 )