“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж байна. Манай улсаас Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд өнөөдөр /2019.09.19/ гарна.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д Гавьяат тамирчин Э.Бэхбаяр тэгшитгэх барилдаанд Мухамад Икромовтой (Тажикистан) барилдлаа.
Барилдаан эхлээд л хөлдөө алдаж, эргүүлүүлээд манай бөх зургаан оноо алдлаа. Манай бөхчүүд үе болгоны эхэнд анхааралгүй, оноо алдах явдал их байгаа билээ.
Гэвч хашир тамирчин оноогоо нөхсөөр тажик залууг 8-6 яллаа. Барилдааны сүүлд Икромов сугадах гэж байна гэж хүчтэй ёврон, Бэхээ хариуд нь хугацаа дууссаны дараа толгойг нь түлхсэнийг эс тооцвол энэ барилдаан манай бөхийн хувьд сайхан бие халаалт боллоо.
Дараагийн тойрогт Узбекистаны Жахонгирмирзо Туробовтой барилдана. Түүнийг ялахад өнгөрсөн жилийн дэлхийн аварга ОХУ-ын Заур Угуевтай барилдах юм.
Сэтгэгдэл ( 1 )
Yamar sonin yum be? Dongoj ehnii yalaltaa avaad medali avchihsan yum shig bayarlaj baih yum! Ingetlee dooshoo orj tsohorchihson yum bolov uu?