“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж байна. Манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд өнөөдөр /2019.09.19/ гарлаа.
Эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Т.Тулга Беларусын якут бөх Ньюргун Скрябинтай эхний тойрогт барилдлаа. Түүний хэсэгт Энэтхэгийн Бажранг Пуния, Казахстаны Даулет Ниязбеков нар байгаа бол нөгөө хэсгийг “Үхлийн хэсэг” гэж нэрлэж болно.
Т.Тулга якут залууг илүүрхэн, торгуулж, оноо авсаар эхний барилдаанаа 5-2 яллаа.
Дараагийн тойрогт Масуд Ниазитай (Нидерланд) барилдана.
Сэтгэгдэл ( 0 )