Чөлөөт бөхийн ДАШТ: Э.Бэхбаяр хоёр ялж, Угуевтай барилдах боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж байна. Манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд өнөөдөр /2019.09.19/ гарна.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр эхний барилдаанд Мухамад Икромовыг  (Тажикистан) 8-6 ялсан.

Дараа нь Науру улсын бөхийг цэвэр ялсан, 2017 оны залуучуудын Азийн аварга Узбекистаны Жахонгирмирзо Туробовтой барилдлаа.

Манай бөх СТАН-ы ээлжит бөхөөр биеэ халааж, 6-0 ялсан. Одоо хамгийн чухал барилдаан түүнийг хүлээж байна. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга, энэ жилийн Европын наадмын хүрэл медальт ОХУ-ын Заур Угуевтай барилдах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top