Чөлөөт бөхийн ДАШТ: С.Батцэцэг хоёр яллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж байна. Манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд өнөөдөр /2019.09.19/ гарлаа.

Эмэгтэйчүүдийн 68 кг-д С.Батцэцэг эхний тойрогт Узбекистаны Нилуфар Гадаеватай таарсан.

Манай тамирчин 25 секундэд цэвэр яллаа.

Дараагийн тойрогт 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын наадмын аварга Латвийн Анастасия Григорьеватай барилдлаа. Олон удаа барилдаж байсан хуучин танилууд.

Анастасияг юу ч хийлгэсэнгүй, оноо авсаар 6-0 яллаа.

Дараагийн тойрогт Шведийн олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Йенни Франссонтой барилдах юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголын ард түмэн(103.212.116.115) 2019 оны 09 сарын 19

Шууд дамжуулаач , яаж үзэх вэ ?

0  |  0
Top