“Нур-Султан 2019” бөхийн төрлийн ДАШТ өнөөдөр өндөрлөнө. Өнөөдөр эрэгтэйчүүдийн олимпын 97 кг, 86 кг, олимпын бус 61 кг, 79 кг жингийн дагах болон медалийн төлөө барилдаанууд болно.
61 кг-ын жинд манай бөх ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга эхний даваандаа Японы Кайки Ямагүчиг 3:2-оор ялсан.
1/8 шигшээд 23 хүртэлх насны дэлхийн болон Европын аварга, сүүлийн хоёр жилийн ОХУ-ын аварга Магомедрасул Идрисовт 1:4-өөр ялагдсан.
Магомедрасул Идрисов ялсаар өнөөдөр финалд Гүржийн Бека Ломтазетэй барилдах болсон билээ.
Түвшээ өнөөдөр хүрэл медаль хүртэхийн тулд гурван барилдаан хийнэ.
Эхлээд Беларусын якут бөх Андрей Бекреневтэй барилдана. Андрей 2018 оны Яшар Догу тэмцээний хүрэл медальт бөх. Энэ ДАШТ-ий Беларусын багт гурван якут бөх барилдсан.
Якут залууг ялахад 2018 оны Азийн аваргын хүрэл медальт Узбеистаны Аббос Рахмоновтүүнийг хүлээж байгаа.
Ингээд хоёр ялбал хүрэл медалийн төлөө барилдаанд Азийн хошой аварга Ираны Бехнам Эхсанпуртай барилдах болно. Энэ бөхчүүд бүгд Идрисовт ялагдсан ч иран бөх 2-2 хожигдсон юм.
Сэтгэгдэл ( 3 )
Iim sul doroi ymnudig delhiin avargad hen yvulsi.ymarch temtsel idevhi bhgu.tulj zogssor bgad azar yllaa.gutam shigtai
uuruu sanaachilgaaraa yu ch hiihgui yum suuliin 15 sec hudulluu hehe
uramgui yum aa hehe