Казахстаны Нур-Султанд болсон ДАШТ-д үнэмлэхүй ялалт байгуулсан ОХУ-ын шигшээ баг эх орондоо ирлээ.
ОХУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ баг 10 жингийн есөд нь медаль авсан. Үүний тав нь алт байлаа. Олимпын аварга Абдулрашид Садулаев дэлхийн 4, Заур Угуев, Заурбек Сидаков хоёр дэлхийн хошой аварга болсон бол Гажимурад Рашидов, Давид Баев нар анх удаа дэлхийд тэргүүллээ.
Мөн орос эрчүүд олимпын зургаан жингээс тавд нь эрхээ авч чадсан юм. Тэдний араас нутгийн эзэн Казахстан дөрвөн эрхтэй, Энэтхэг гурав, Иран, Япон, АНУ, Гүрж тус бүр хоёр эрх авсан.
ОХУ-ын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Замболат Тедеев”Токиод бид бүрэн бүрэлдэхүүнээрээ орно гэдэгт итгэлтэй байна. Хүнд жинд л эрх авсангүй. Гэхдээ би сэтгэл хангалуун байна. Хавар Анзор Хизриев, Билял Махов хоёр бэртлээ эдгээгээд ирнэ. Болохгүй бол Садулаевт 125 кг-д олимпын эрх авчрах үүрэг өгнө” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Orosiin neriig delhiid gargaj bga Dagestan Checgenuudid mash olon Choloot Songomol barildaanii Delhiin Olimpiin avarguud bdg Zarim tosgonuudid Olimp Delhiin avarga 2 -3 bdg uneheer allah byr hairlasan ard tumen shuu
Воов л гэхээс өөр юу ч хэлэх вэ дээ.