Фото: Африк үндэсний тулаан Дамбе

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Дамбе бол Баруун Африкийн хаус ардын тулааны урлаг юм. Эрт дээр үед дуу бүжиг, бөмбөртэй байсан бол сүүлийн үед спорт тал руугаа ойртож байгаа. Сайн тамирчин нэг тулаанаас мянган ам.доллар авдаг нь Нигерид өндөр цалинд тооцогддог.

Хөл гар ашиглаж тулалдана.

Нэг гар нь зөвхөн хамгаалах зориулалттай. Бамбай гэсэн үг. Харин нөгөө гараар цохино.

Цохих гарыг даавууны өөдсөөр ороож, олсоор боодог.

Дамбе спорт болон хувирснаар хэт зэрлэг заншлууд нь алга болсон. Өмнө нь гарын олсон дундаа хутга, шөвөг нуух явдал их байжээ.

Тулаан гурван үетэй. Хугацаа байхгүй, хэн нэг нь унавал үе дуусдаг.

Ивээн тэтгэгчид тамирчдад мөнгө, хувцас, техник, гадаадад аялах эрх бэлэглэдэг.

Дамбе Африкт маш өргөн дэлгэрсэн тулаан.

Эрт үед мал нядалгааны ажилчид л хичээллэдэг байсан бол одоо хүссэн хүн тулалдаж болно.

Хэн ялах дээр бооцоо тавьж болно. Дамбед найраа маш их.

Тэмцээн зохион байгуулагчид олон улсын тавцанд гарах төлөвлөгөөтэй байгаа. Дамбе Африкийн наадмын хөтөлбөрт багтсан. Их, Британи, Японд албан бус тэмцээнүүд зохиогдож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top