Дараагийн 2 тоглолтод оноо алдвал Вальвердег хална

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Испанийн алдарт “Барселона” баг дасгалжуулагчаа халахад ойрхон байна. “Барса” лигийн эхний таван тоглолтод дөнгөж долоон оноотой байгаа нь сүүлийн 25 жилд анх тохиолдож байгаа сөрөг рекорд юм.

“Барселона” багийн удирдлага дараагийн хоёр тойрогт оноо алдах юм бол Эрнесто Вальвердег хална” гэж AS мэдээллээ.

Зургаадугаар тойрогт “Барса” талбай дээрээ “Вильярреал”-ыг хүлээн авна. Харин дараа нь “Хетафе”-гийн талбайд зочлох юм.

Вальверде 2017 оноос “Барса”-г удирдахдаа лигт хоёр түрүүлж, Испанийн Супер Цом, Испанийн Цомын тэмцээнд аваргалж байв.

Атлетик – Барселона 1 : 0  

Барселона – Бетис 5 : 2

Осасуна - Барселона 2: 2   

Барселона – Валенси 5 : 2  

Гранада – Барселона 2 : 0

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top