ОХУ дэлхийн аварга боксчдодоо машин өгнө

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

ОХУ-ын Екатеринбургт болсон сонирхогчдын боксын ДАШТ-д амжилттай оролцсон ОХУ-ын шигшээ баг Москвад газардлаа. Тэднийг Шереметьево нисэх буудал дээр Ардын дуу бүжгийн чуулгын тоглолт, талх давстай ёслол төгөлдөр хүлээн авчээ.

Оросын шигшээ баг гурван алт, нэг хүрэл медальтай, багийн дүнгээр хоёрт орсон амжилт үзүүлсэн. 2007 оноос хойш Оросын боксчид ийм өндөр амжилт үзүүлж байсангүй. Өнгөрсөн жилийн ДАШТ-ийг мөнгө, хүрэлтэй өндөрлүүлж байсан тэдний хувьд үнэхээр баярт үйл явдал байлаа.

Оросын боксын холбооноос алтан медаль хүртсэн Андрей Замковой (69 кг), Глеб Бакши (75 кг), Муслим Гажимагомедов (91 кг) нарыг машин, таван сая рублиэр шагнахаа мэдэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top