Олимпын аварга Рафаэла Силва допинг хэрэглэжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

Бразилын жүдоч, олимпын аварга Рафаэла Силва өнгөрсөн наймдугаар сард Перугийн Лимад болсон Панамерикийн наадмын үеэр хийсэн допингийн шалгалтад унажээ.

Наймдугаар сарын 9-нд болсон шалгалтаар түүнээс астма буюу багтраа өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг фенотерол хэмээх хориотой бодис илэрчээ. Силва тэр наадамд түрүүлсэн билээ.
 

Хэвлэлийн бага хурал дээр Силва допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Бэлтгэл дээр хүүхэдтэй тоглож байхад биед санамсаргүй орсон байх магадлалтай” гэж мэдэгджээ.

Силва Панамерикийн наадамд түрүүлээд Японы Токиод ирж, ДАШТ-д оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Шалгалт үргэлжилж байгаа тул Силвагийн тэмцээн уралдаанд оролцох эрхийг хасаагүй байна.

Хэрэв тэр Токиод допингтой барилдсан нь нотлогдвол хүрэл медалийн төлөө барилдаанд түүнд ялагдсан Францын Сара Леони Сисик хүрэл медаль авах юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sarnai(202.9.44.209) 2019 оны 09 сарын 30

za hen ochool hvniig horloj baihaw dee cilba ch ter orhon ter tsewer tamirchinii buruu bhgvi yu da teneg hvn huurch bga yum shig hvn horolsonch gehshig 5.6 sayiin yumaar hvn horloh gl bj bdag tiim hvn bhuu kkkk arai arai

0  |  0
Үхэр монгол(103.229.120.23) 2019 оны 09 сарын 28

Хэн хорлодог юм, мэдрэлтээд байх юмаа. Бүгд өөрсдөө хэрэглээд илэрч байгаа, орхон ч тэр, силва ч тэр.

1  |  1
Amartvwshin(202.55.188.35) 2019 оны 09 сарын 27

сайхан бна

1  |  0
Зочин(103.212.118.171) 2019 оны 09 сарын 29

Гайгүй гэсэн тамирчидад гадныхан нөлөөлдөг байж магаддгүй юм Манайхаас Орхон 20 оны олимпод найдвартай түрүүлэх нь аль ч ороныхонд ойлгомжттой байсан Манайхан хий дэмий л өөрсдийнхнөө хардацгаагаад байгаа хятадууд ч бай аль ч орныхон муу юм хийе гхвэл хийх л байх

3  |  1
Top