Үндэсний үзэл, эх оронч сэтгэлгээ, эх орноо хайрлахыг ухааруулсан уран бүтээлээрээ ялгарч чаддаг дуучин Т.Дэлгэрмөрөн унаган байгалиа хамгаалах, хариуцлагатай уул уурхайг дэмжих жишиг тэмцэлд нэгджээ.
Тэрбээр энэ талаар дөнгөж сая өөрийн цахим хуудаснаа бичиж,
“Ижий байгаль, Эх дэлхийгээ хамгаалах гэгээн үйлсээ эзэн Чингис хааныхаа өлгий болсон "Хан Хэнтий" нутгаасаа эхлүүлж байна. "Байгаль эх, хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг "Чингис" хотын драмын театрт 13:00 цагаас эхэлнэ. Хан Хэнтийчүүд минь хүрэлцэн ирж, Гутайн даваагаа гүйцэд хамгаалан нөхөн сэргээхийг шаардацгаая!
Миний бие эх орон,элгэн нутгаа хамгаалан хайрлаж ирсэн Монгол Улсынхаа иргэддээ "Халуун элгэн нутаг" тоглолтоороо сэтгэлийн өргөл бүтээж, Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ ээ, хурай. Нутаг усны зон олон ард түмэн та бүхнийг давалгаалан, хүч нэмэн уухайлахыг уриалж байна, Т.Дэлгэрмөрөн миний бие. Тоглолтод Дорнын их тал Цэцэн ханы хүчит хоолойт, Соёлын тэргүүний ажилтан "Элкондор" хамтлагийн дуучин П.Хэрлэн, Халхын хаана ч явсан уухайлах "Хар Тас"-ын Марка нар хүч түрнэ. Бахархал бадрах цагт Монгол минь сэрнэ ээ" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 0 )